Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хандалтаа нэмэх зорилгоор 1,072 хувьцаа авна, зарна гэсэн хуурамч мэдээлэл түгээж байсныг тогтоожээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

1,072 хувьцааны ногдол ашиг тараахтай холбоотой ээлжит мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" компаниас хийлээ. 

Өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд тус компанийн мэдээллийн төвийн 1800-1072 утсаар 1,842 хүн холбогдож мэдээлэл авсан бол 280 хүн биеэр очиж шаардлагатай мэдээллээ асууж, тодруулжээ. 

Сүүлийн үед ЭТТ компанийн хувьцааг сошиал орчинд зарна, авна гэсэн мэдээлэл явсантай холбоотойгоор тус компани цагдаагийн байгууллагад хандаж, хуурамч мэдээлэл түгээсэн хэд хэдэн хуудсыг олж тогтоосон байна. Тухайн фэйсбүүк хуудсууд нь хандалтаа нэмэгдүүлэхээр худал мэдээлэл түгээсэн нь тодорхой болжээ. Иймд хувьцаа иргэнээс иргэний гарт дамждаггүй бөгөөд зөв мэдээллийн албан эх сурвалжаас авахыг анхааруулж байна. 

Түүнээс гадна өмнө нь хувьцааныхаа өгөөжийг хүртэж байсан тохиолдлуудын талаар дараах мэдээллийг өглөө.

Хүснэгт. 2011-2016 онд хувьцааны өгөөж хүртээсэн байдал

Хувьцааны өгөөжөө хүртсэн хэлбэр Хамрагдсан хүний тоо Нийт зарцуулсан мөнгө
 2011 онд Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөг суутгуулсан 615,000 иргэн 4.8 тэрбум төгрөг 
2011, 2012 онд сургалтын төлбөрт 500 мянган болон нэг сая төгрөгт суутгуулсан 278,258 оюутан 137 тэрбум төгрөг
2011, 2012 онд ахмадууд Засгийн газар хувьцаагаа худалдсан  322,000 321 тэрбум төгрөг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцааныхаа тодорхой хэсгийг Засгийн газарт зарсан 1,751 1.7 тэрбум төгрөг
2016 онд 100, 200, 300 мянган төгрөг авч, хувьцаагаа Засгийн газарт борлуулсан 1,294,302 360 тэрбум төгрөг
2011-2016 нийт 826 тэрбум төгрөг

Өөрөөр хэлбэл, 2011-2016 онд Эрдэнэс Тавантолгойн хувьцааны өгөөж хэлбэрээр нийт 826 тэрбум төгрөгийг бэлнээр тараажээ.

Харин энэ удаагийнх нь анхны ногдол ашиг бөгөөд нийт 200 тэрбум төгрөг олгох юм.

Хүснэгтэд үзүүлсэнчлэн Засгийн газраас иргэдэд хувьцааны өгөөжийг бэлэн мөнгөөр олгох бүрт гурван улирлын нөлөөгөөр инфляц 2% өсөж байсан судалгаа байдаг аж.

Тэгвэл энэ удаа цар тахалтай холбоотойгоор хил хаасан, гадаад худалдаа хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор иргэдэд очих бэлэн мөнгө дотоодод бараа үйлчилгээнд зарцуулагдаж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг болно гэсэн судалгаа гарсан талаар танилцууллаа.