Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Пикотаро 2016 оны алдарт хит дуугаа гараа угааж хэвшихийг уриалсан дуу болгон өөрчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Японы сошиал од Пикотаро 2016 онд хит болж байсан PPAP (Pen-Pineapple-Apple-Pen) дуугаа коронавирусийн халдвараас сэргийлэх үйлсэд зориулан “Pray-for-People-and-Peace” болгон өөрчилжээ.

Гараа угааж хэвшихийг хүмүүст уриалсан шинэ дууны видео нь Бямба гарагт нийтэд хүрсэн бөгөөд өнөөдөр Японы твиттер сүлжээнд хамгийн өндөр эрэлттэй видео дүрснүүдийн нэг болсон байна.

Пикотарогийн 2016 оны бүтээл PPAP нь Billboard Hot 100 жагсаалтад багтсан хамгийн богино дуу (2 минут үргэлжилдэг) болж, Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэж байв.

Эх сурвалж: Japan Today