Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Амгалан: Тусгаарлах байрны хамгаалалтад ажилласан алба хаагчдыг өнөөдрөөс эхлэн 14 хоног гэрт нь тусгаарлана

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаад улсаас ирж, тусгаарлах байранд ажиглалтад байсан иргэд гарсаар байна. Эдгээр иргэн 14 хоногийн хугацаанд өөрийгөө гэртээ тусгаарлаж, биеийн байдлаа хянах ёстой юм.

Үүнд цагдаагийн байгууллага болон тухайн харьяаллынх нь хороо, сумдын ажилтнууд хяналт тавьж байгаа юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1,769 иргэнийг хаягаар нь хянаж байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан өнөөдөр мэдээллээ. 

Тусгаарлах байрнаас олон иргэн гарч байгаа тул хамгаалалтад нь ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг өнөөдрөөс эхлэн 14 хоног гэрт нь тусгаарлах аж.