Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгчийн гэрээсээ ажиллах хугацааг долоо хоногоор сунгана

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дахин нэг долоо хоног гэрээсээ ажиллах болсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр Россия-1 сувагт ярихдаа мэдэгджээ.

“Зайнаас ажиллаад нэг долоо хонолоо. Дахиад ядаж нэг долоо хоног ингэж ажиллахыг би санал болгож байгаа” гэж Песков ярьсан байна.

Ерөнхийлөгчийн гэрээсээ ажиллах шийдвэр нь Коммунарка эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценкотой гар барьснаас болоогүй гэдгийг тэр энэ үеэр бас тайлбарлажээ.

Гуравдугаар сарын 24-нд Москвагийн эмнэлэгт Путинтай уулзаж, гар барьсан Проценкогоос сүүлд шинэ коронавирусийн халдвар илэрсэн юм.

Одоо Путинтэй ойр харилцаж байгаа бүх хүмүүсээс коронавирусийн шинжилгээг ойр ойрхон тогтмол авч байгааг Песков мэдэгдсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д халдварын 658 шинэ тохиолдол илэрч, нийт тоог нь 5,389 болгожээ. Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо энэ улсад 45 хүрсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС