2020/06/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
17:00
S26
19°
18:00
S26
19°
19:00
S26
18°
20:00
S26
17°
21:00
S26
15°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S26
11°
02:00
S24
10°
03:00
S26
04:00
S26

А.Амбасэлмаа: Шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн Туркийн гурван иргэнд эмчилгээ хийж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн тавьсан асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар хариуллаа.

- 15 дахь батлагдсан тохиолдлын хавьтлууд шинжилгээнд хамрагдсан уу?

А.Амбасэлмаа: -15 дахь батлагдсан тохиолдол бол өмнөх хоёр турк иргэний хавьтал. Бид өдөр бүр шинжилгээ аваад хянаад явж байсан. Өчигдрийн шинжилгээгээр коронавирус илэрлээ. Шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн Туркийн гурван иргэнд эмчилгээ хийж байна. Тэдний хавьтал 12 хүнд шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй.

- Өчигдөр олон нийтийн сүлжээгээр гэртээ тусгаарлагдах ёстой байсан иргэн хаягаа буруу мэдээлээд тусгаарлах үүргээ биелүүлээгүй байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Д.Нарангэрэл: -Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлэл яваад байсан. Ер нь бол Зөрчлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Гамшгийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна.

Мөн худал мэдээлэл тараах, төрийн албан хаагчийг доромжлох тохиолдлуудад арга хэмжээ тооцуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.

- Тусгаарлалтад ажиллаж байгаа эмч нар ээлжээ сольж байгаа юу?

Д.Нарангэрэл: -ХӨСҮТ-д н.Чинбаяр эмчээр ахлуулсан долоон хүнтэй баг ажиллаж байгаа. Бусад тусгаарлах байр болон орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тухайд тусгаарлагдаж байгаа хүмүүстэйгээ хамтдаа тусгаарлалтаас гарна.

 

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x