Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ховд аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 78 км-т Барлаг багийн “Халзан бүргэдийн-Уул” гэдэг газар өнгөрсөн шөнө газар хөдөлжээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 02:58 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухай өдрийн 03:00 цагт цахим шуудангаар онцгой байдлын алба хүлээн авжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэлээс тодруулахад тухайн газар айл амьдардаггүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээллээ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар