2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S30
14°

Google компанийн өгсөн мэдээллээр Монголчуудын шилжилт хөдөлгөөн 16 хувиар буурчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг

Google компани саяхан дэлхийн 131 улс орны гар утас хэрэглэгчдийн газар зүйн байрлалд хийсэн судалгаагаа нийтэд танилцуулжээ.

Энэ нь Covid-19 тахлын үед улс улсын иргэд хөл хорионы дэглэмийг хэрхэн дагаж байгааг харуулах зорилготой гэнэ. Өөрөөр хэлбэл эрх баригчид авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ үр дүнг харахад хэрэгтэй гэж үзсэн байна.

Монгол улстай холбоотой мэдээллээс харвал иргэдийн шилжилт хөдөлгөөн цагаан сарын үеэр огцом буурсан бол дараа нь коронавирусийн анхны халдварын тохиолдол илрэх үед мөн буурсан байна. Бусад үед хэвийн түвшинд ойрхон байжээ.

Ресторан, кафе, дэлгүүр, үзвэр үйлчилгээний газруудад очих явдал сүүлийн сар гаруй хугацаанд дунджаар 16 хувь буурсан бол нийтийн тээврээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо мөн 16 хувиар буурсан байна.

Ажлын байрны ачаалал 2 орчим хувиар буурсан бол гэртээ байх хугацаа 2 хувиар өссөн гэжээ. Харин эмийн сан, хүнсний дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэнд очих явдал 5 хувиар нэмэгдсэн гэсэн тоо баримт гаргасан байна.

Гэхдээ коронавирусийн тахал хүчтэй байгаа улс орон, бүс нутгуудын хүн амын шилжилт хөдөлгөөний бууралт Монгол улсынхтай харьцуулахад маш өндөр байгаа юм.

 
 

 

Эх сурвалж: Google

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x