2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S30
14°
13:00
S30
15°

5G сүлжээ коронавирус тараадаг гэсэн цуурхалд итгэсэн хүмүүс Британийн холбооны компаниудад хохирол учруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг

Шинэ коронавирус нь харилцаа холбооны шинэ үеийн 5G сүлжээгээр тархдаг, идэвхждэг гэсэн цуурхал, онолд итгэсэн хүмүүс Их Британийн телеком компаниудын эд хөрөнгөд халдсан хэрэг өнгөрч буй долоо хоногт хэд хэдэн удаа гарсан байна.

Тухайлбал Бирмингэм дэх 20 метр өндөр 5G сүлжээний цамхагийг хэсэг хүмүүс галдан шатаажээ.

Баасан гарагийн шөнө Ливерпүүлд бас 5G станцын цамхагийг галдан шатаасан хэрэг гарсан байна. Британийн бусад бүс нутагт 5G сүлжээнд засвар үйлчилгээ хийж явсан инженерүүдийг хэл амаар доромжлох, айлгаж сүрдүүлэх тохиолдол гарсан тухай цагдаагийн газар мэдээлжээ.

Тухайлбал Лондон хотын гудамжинд кабель татаж байсан харилцаа холбооны компанийн ажилчид руу нэг эмэгтэй дайрч, гэр бүлийнхнийх нь үхэлд тэднийг буруутган орилж, хашхирч байсан гэнэ.

Фэйсбүүк компани сүүлийн өдрүүдэд коронавирусийн тахалтай 5G технологи холбоотойг харуулсан хэд хэдэн материалыг усгтаснаа мэдээлжээ.

Бямба гарагт коронавирусийн тахлын нөхцөл байдлын талаар зохион байгуулсан хэвлэлийн хуралд Британийн засгийн газрын сайд Майкл Гөүв оролцож, 5G технологитой холбоотой цуурхал нь ямар ч үндэслэлгүй болохыг мэдэгдээд сошиал сүлжээнд тарсан цуурхалд зарим хүмүүс итгэж, хууль бус үйлдэл гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x