2020/06/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
29°
|
15°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
05:00
S29
12°
06:00
S30
12°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
19°
10:00
S30
22°
11:00
S30
24°
12:00
S32
26°
13:00
S32
28°
14:00
S30
29°
15:00
S30
28°
16:00
S26
27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдэгдэх чартер нислэгт дараах иргэд бүртгүүлнэ

ikon.mn
2020 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг

Энэ сарын 8-нд үйлдэгдэх чартер нислэгтэй холбогдуулан Сөүл дэх Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр нислэг үйлдэгдэнэ. Энэ удаагийн нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг ЭСЯ, МИАТ компанитай хамтран утсаар хийнэ. ЭСЯ-ны фэйсбүүк хаяг, цахим шуудангаар бүртгэл хийгдэхгүй. Дараах шалтгаантай иргэдийг тэргүүн ээлжинд бүртгэлд хамруулна.

Хэн бүртгүүлэх вэ?

  • Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн
  • Жирэмсэн эх, түр хугацаагаар хүүхэдтэйгээ ирсэн эцэг, эх

                     -Жирэмсний 37 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.

                     -Хүүхдийн төрсний гэрчилгээ.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нотлох баримт бичиг.
  • Өндөр настан

                     - эмэгтэй 55 /1965 оноос өмнө төрсөн/ наснаас дээш 

                     - эрэгтэй 60 /1960 оноос өмнө төрсөн/ наснаас дээш

Хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Цахим бүртгэлийг 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 11:00-18:00 цагийн хооронд доорх харгалзах дугаарт залгаж, бүртгүүлнэ. Үүнд:

           – Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн 010-8205-3464

           – Жирэмсэн эх 010-2723-3464 

           – Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 010-2472-2199

           – Өндөр настан 010-6851-2199

           – Бага насны хүүхэд, асран хамгаалагч 010-5635-3366

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Бүртгэлд хамрагдаж суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусийн шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусийн шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Коронавирусийн шинжилгээ өгөх боломжтой эмнэлгүүдийн мэдээллийг дараах холбоосоос авна уу.
  • Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x