2020/06/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,808.78₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
14:00
S26
16°
15:00
S30
17°
16:00
S30
19°
17:00
S30
19°
18:00
S30
19°
19:00
S30
17°
20:00
S30
16°
21:00
S29
13°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трампын засаг захиргаа амны хаалт зүүхийг Америкчуудад уриаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг

Пүрэв гарагийн орой Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадуур явахдаа амны хаалт зүүхийг нийт Америкчуудад анх удаа уриалжээ.

Хурлын үеэр коронавирусийн тахалтай тэмцэх хорооны гишүүн Дебора Биркс ойрын үед АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх төв өөрийн зөвлөмжинд амны хаалт зүүх тухай хэсгийг нэмж оруулахаар болсныг мэдэгдсэн байна.

Гэхдээ тэр амны хаалт зүүснээр аюулаас бүрэн хамгаалагдсан гэсэн төөрөгдөлд орж болохгүйг иргэдэд анхааруулжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар “хүмүүс зөвхөн хүсвэл амны хаалт зүүж болно” гэж хэлсэн байна. АНУ-ын зарим хотуудад амны хаалтыг гадуур явахдаа заавал зүүх журам хэрэгжиж эхлээд байгаа.

Тухайбал Техас мужийн Ларедо хэмээх жижиг хотын захиргаа гадуур амны хаалтгүй явсан хүнд $1,000 хүртэл дүнтэй торгууль ноогдуулах шийдвэр өчигдөр гаргажээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-д Covid-19 өвчний халдварын тохиолдол 243,000 гаруй бүртгэгдэж, нас барсан өвчтөний тоо 5,887 хүрээд байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 1,000 орчим хүн амиа алдсан нь нэг өдрийн дотор хамгийн олон эндэгдэл бүртгэгдсэн тохиолдол болжээ.

 

Эх сурвалж: Reuters

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x