Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад Худалдааны Танхимуудын Хамтын Санаачлагаас Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлэх нь

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 3
Сурталчилгаа
 

Монгол улсын эдийн засгийг сэргээх арга хэмжээ авах тухай

Бидний зүгээс Монгол Улсын Засгийн Газарт Монгол улсад  КОВИД-19 өвчнийг тархахаас урьдчилан сэргийлж, шийдэмгий арга хэмжээ, түргэн шуурхай үйл ажиллагааг хэрэгжүүлэн өвчний тархалтыг хяналтандаа авсан явдлыг сайшаан хүлээн авч буйгаа илэрхийлж байна. Үүний тулд амаргүй боловч шаардлагатай олон шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болсон нь дамжиггүй юм. Гадаад Худалдааны Танхимуудын Хамтын Санаачлага (ГХТХС) -аас Монгол Улсын Засгийн Газарт болон энэхүү өвчний тархалтаас  урьдчилан сэргийлж, хяналтанд оруулах үйл ажиллагаанд оролцсон Монголын бүх ард иргэдэд талархлаа илэрхийлье.

Гэвч бидэнд илүү хүнд хэцүү, стратегийн бөгөөд чухал шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах шаардлага тулгараад байна. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал огцом муудан доройтож байна. Тиймээс энэхүү нөхцөл байдлыг сайжруулан засах арга хэмжээ нэн даруй авахгүй бол хүнд нөхцөл байдалд хүргэж болох үр дагавартай байна.  Бид өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээний дүнд олон тооны гишүүн компаниуд маань мөнгөн урсгалын хүндхэн асуудалтай тулгараад байна гэсэн дүгнэлт хийж байна.  Үүнээс шалтгаалан бизнесүүд хаагдан, ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэн, Монголын ард иргэд эдийн засгийн урт хугацааны хүндрэл бэрхшээлийг туулж болзошгүй нөхцөл үүсээд байна.  ГХТХС нь Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүхийн 3-р сарын 27-ны өдөр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан эдийн засгийг сэргээх талаар авч буй арга хэмжээний талаар хийсэн мэдэгдлийг талархан хүлаан авч байна. 

Түүнчлэн бид Монголын бизнесийн салбарын ирээдүйг хамгаалах, одоогийн төлөвлөгдөөд байгаа арга хэмжээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүү өргөн цар хүрээтэй нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

ГХТХС-ын зүгээс нийтийн эрүүл мэнд нь авч хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээнд нэн тэргүүнд тавигдах асуудал хэвээр байх ёстойг бүрэн ухамсарлан ойлгож буй бөгөөд одоогоор зогсоод байгаа төслүүдийг дэмжин урагшлуулах, Монголын ард иргэдийн амьжиргааг дэмжих,  нийгмийн бүх давхаргад тэгш шударга үр өгөөж хүртээх зорилготой энэхүү “ажилдаа эргэн орох” санаачлагыг дэвшүүлэхдээ ч цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно. Тиймд ГХТХС нь  Монгол Улсын бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчдын яаралтай авах шаардлагатай гэж үзэж буй тодорхой арга хэмжээнүүдийн талаар дараах 4 багц саналыг хүргүүлж байна. Үүнд:

Мөнгөн  урсгалын дарамтаас хөнгөвчлөх

  • Жижиг, дунд бизнесийн бүх аж ахуй нэгжүүдэд 2019 онд төлсөн орлогын албан татварын 50 хувь хүртэл дүнгээр хүү багатай, баталгаа шаардагдахгүй зээл олгох  арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  • 2020 оны 4-р сараас 10-р сар хүртэл хугацаанд гаалийн импортын татварыг тэглэх (үүнд хомсдолтой байгаа бараа бүтээгдэхүүн болон онцгой албан татвар бүхий бараа бүтээгдэхүүн, тухайлбал, архи, тамхи г.м бүтээгдэхүүн хамаарахгүй).
  • Аж ахуй нэгжийн НӨАТ-ийн татварыг 6 сарын хугацаагаар хойшлуулах
  • Компани, аж ахуй нэгжүүдэд татварын илүү төлөлт, НӨАТ зэргийг хүсэлт гаргаснаас 2 долоо хоногийн дотор автоматаар буцаан олгох арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Компаниудын аж ахуйн хэрэглээний төлбөрийг хойшлуулах

Монголын эдийн засаг, дотоодын банкны системийн хүчин чадалтай холбогдуулан авах арга хэмжээ

  • Эрүүл мэнд, санхүүгийн хүнд цаг үед шийдэл гаргах зорилгоор орон нутгийн бизнесүүдийг дэмжих Засгийн Газрын Инновацийн Санг байгуулах, тухайлбал иргэдийн өдөр тутмын амьдралын хүндрэлтэй нөхцөл байдлуудыг шийдвэрлэх санал санаачлагуудыг гаргах. Жишээлбэл, цахим сургалт, 3D хэвлэл гэх мэт.

Ажилгүйдлийн дарамтаас хөнгөвчлөх

  • Монгол ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэн олгох арга хэмжээг хэрэгжүүлэх, үүнд байгууллагад харьяалагдах ажилтан болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй  хүмүүсийн аль алиныг хамруулах

Одоогийн боломжийг нэмэгдүүлэхэд баримтлах бодлого, хөтөлбөрүүд

  • 2020 оны улсын төсөвт тодотгол хийх, эмзэг байгаа бизнесийн сектор, салбаруудад (зочид буудал үйлчилгээ, аялал жуулчлал гэх мэт) зорилтот тусламж дэмжлэгийг үзүүлэх
  • 4 болон 5-р сард Монгол улсад ажиллах нэн шаардлагатай гадаадын мэргэжилтнүүдийг өндөр түвшний хяналт, тодорхой хязгаарлалтын нөхцөлтэйгээр нэвтрүүлэх арга хэмжээг авах, жишээлбэл, 6 сараас багагүй хугацаагаар нэвтрүүлэх. Эдгээр мэргэжилтнүүдийн цалин хөлсийг боломжит доод түвшингээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээгээр олгох, тэднийг холбогдох дүрэм, журмын дагуу (ажил олгогч зардлыг нь гаргах нөхцөлтэйгээр) гурван долоо хоногоор тусгаарлах шаардлагатай. Эдгээр мэргэжилтнүүдэд нэмэлтээр SHI ‘Эрсдлийн төлбөр’ олгох нь шударга шийдэл болно гэж үзэж байна.
  • МИАТ-ын зорчигч тээврийн онгоцнуудыг яаралтай экспорт болон импортын логистикийн дарамтыг хөнгөвчлөх зорилгоор агаарын тээвэрт ашиглах
  • Монгол Улсад тогтоогоод байгаа хөл хорионы дүнд КОВИД-19 өвчний нөхцөл байдал хяналтанд орсонтой холбогдуулан зочид буудлын үйлчилгээний салбарыг аажмаар дахин нээх, ДЭМБ-аас гаргасан удирдамжтай холбогдуулан хатуу хяналт тавьж байсан олон нийтийн үйл ажиллагааны хязгаарлалтыг бууруулах
  • Төрийн байгууллагын олон шат, дамжлагын улмаас саатаад байгаа бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд шаардлагатай шийдвэр гаргалтыг түргэсгэх замаар хэвийн үйл ажиллагаанд оруулахад дэмжлэг үзүүлэх. Жишээлбэл, төмөр замын төсөл, эрчим хүчний төсөл (сэргээгдэх болон уламжлалт), эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах төсөл, шинэ нисэх онгоцны буудал гэх мэт.

Эдгээр бодлогын арга хэмжээ болон хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд ижил тэгш нөхцлөөр цаг алдалгүй хэрэгжүүүлэх нь дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын энэ цаг үед Монгол улсын эдийн засаг илүү хурдан эргэн сэргэхэд тус дөхөм болно гэж үзэж байна.

Бидний зүгээс дээрх санаачлагуудын хүрээнд Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллахад бэлэн бөгөөд ГХТХС, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон холбогдох яамдуудын хооронд Монголын ард иргэдэд эдийн засгийн үр өгөөжийг бий болгох ажил хэрэгч  саналуудыг дэвшүүлэх, шаардлагатай мэдээллийг харилцан солилцох зорилгоор сар тутмын хоёр талт уулзалтуудыг зохион байгуулж байх саналыг хүргүүлж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.