Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

“ЛЭНДМН ББСБ” ХК -ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал анх удаа цахим хэлбэрээр амжилттай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 3
Сурталчилгаа

Дэлхий даяар хурдацтай тархаж буй COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор 2020 оны 3-р сарын 5-нд СЗХ-оос гаргасан уриалгыг “ЛэндМН ББСБ” ХК хүлээн авч Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа өнгөрөгч 2020 оны 03-р сарын 28-ны өдөр “ЦАХИМ ХЭЛБЭР”-ээр амжилттай зохион байгууллаа. Энэ нь Монгол улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн анх удаа цахим хэлбэрээр зохиогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал болж тэмдэглэгдэн үлдэж байна.  

Энэхүү хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 80.75% нь оролцож компанийн үйл ажиллагаатай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

  1. Компанийн  2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн  аудитлагдсан  тайлан
  2. Компанийн  2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн  талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт
  3. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн томилгоо
  4. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны төсөв
  5. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах төсөл
  6. Компанийн  өөрийн хөрөнгийг хоёрдогч өглөгөөр нэмэгдүүлэх тухай

Хувьцаа эзэмшигчид тусгай вэб хуудсанд урьдчилан хүлээн авсан кодоор нэвтэрч хурлын ирцээ бүртгүүлж хэлэлцэх асуудлуудад саналаа өгсөн нь хүний оролцооноос шалтгаалсан алдаа гарахааргүй оновчтой шийдэл болсныг Тооллогын комиссын дарга “Эм Ди Эс Хаанлекс” ХХН-ийн партнер С.Батбуян онцолж байна.

Харин өнгөрөгч оны үйл ажиллагааны онцлог болон ирэх онд шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар “ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болдбаатар танилцуулан, компани 2019 онд 4.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласны үр дүнд хувьцаа эзэмшигчдэдээ 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 4-р сарын 30-ны өдөрт багтан үнэт цаасны дансаар нь дамжуулан хуваарилахаар болсныг мэдэгдлээ.

Хуралтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаас авах боломжтой.

Вэб хуудас: https://lend.mn/

Цахим хуудас: https://www.facebook.com/LendMN/

Харилцагчийн үйлчилгээний төвийн лавлах утас: 7707-0101

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.