Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын шашинтнуудын жил тутмын хаж мөргөл цуцлагдаж магадгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Исламын ертөнцийн хамгийн том үйл явдал бол жил бүрийн долдугаар сард Саудын Арабын ариун хот Меккад болдог хаж мөргөл юм.

Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа муслимууд амьдралдаа ядаж нэг удаа энэ мөргөлийг үйлдэх үүрэгтэй байдаг.

Тэгвэл энэхүү шашны том арга хэмжээ энэ жил коронавирусийн тахалтай холбоотойгоор цуцлагдаж магадгүй болжээ.

Саудын Арабын эрх баригчид өчигдөр энэ жилийн хаж мөргөлд ирэх аялалын төлөвлөгөөгөө эцэслэн шийдэлгүй түр азнахыг нийт мөргөлчдөд анхааруулсан байна.

Энэ нь арга хэмжээ цуцлагдаж болзошгүй гэсэн дохио болжээ. Хаж мөргөл хамгийн сүүлд 1798 онд цуцлагдаж байсан нь тухайн үед Наполеон Египетийг эзэлсэнтэй холбоотой.

Бусад ямар ч хүнд цаг үеүдэд энэ арга хэмжээ цуцлагдаж байгаагүй юм.

Хаж мөргөлд оролцохоор жил бүр 3 сая орчим сүсэгтэн Саудын Арабын ариун хотуудыг зорьдог. Саудын Арабт өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 1,500 орчим тохиолдол илэрч, 10 өвчтөн нас бараад байна.

Ойрх Дорнод даяар халдварын тохиолдол нийтдээ 72,000 орчимд хүрсний ихэнх нь Ираны шашны төв Ком хотоос гаралтай байгаа юм. Шинэ коронавирусийн тахлаас сэргийлэх үүднээс олон улсын томоохон арга хэмжээнүүд цуцлагдсаар байна. Тухайлбал саяхан Токио 2020 зуны олимпийн наадам нэг жилээр хойшилсон бол хамгийн сүүлд Их Дуулгын цуврал тэмцээнүүдийн нэг Уимблдоны цом 1945 оноос хойш анх удаа цуцлагдлаа.

 

Эх сурвалж: The Guardian