Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс 28-наас өмнөх бүх визээ цуцалсан учир Индонезид тэмцээнд оролцсон монгол хүүхдүүд ирэх боломжгүй болжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Индонезид бэлтгэл хийж байсан хүүхдүүд тусгай нислэгт багтаагүй гэх асуудал иргэдийн дунд яригдаад буй. 

Энэ талаар өчигдөр /2020.04.01/ УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Дэлхийн өнцөг булан бүрээс маш олон хүн эх орондоо ирэхийг хүсэж байгааг бид ойлгож байна. Индонезид байгаа хүүхдүүдийн асуудлын хувьд гуравдугаар сарын 24-нд Гадаад харилцааны яам бичгээр хандсаны дагуу Японы визийг Индонезоос авч өгсөн. Гэтэл нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж Японы тал гуравдугаар сарын 28-наас өмнө олгогдсон визээ бүгдийг нь цуцалчихсан.

Ингээд Японд очиж чадаагүй асуудал гарсан байхад Гадаад харилцааны яам нэрийг нь хаслаа гэх байдлаар гүтгэж, харлуулж байгаа.

Бүгд буцах хүсэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ ярьснаар нь энэ иргэнийг бүртгээд авчихъя гэх зүйл байхгүй гэдгийг иргэд маань ойлгоорой” хэмээн тайлбарласан юм.