Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Homo Deus: Маргаашийн товч түүх

МОНСУДАР
2020 оны 4 сарын 2
Монсудар
Зураг зураг

Монсудар хэвлэлийн газраас Иерусалемийн Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн "Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх" номын дараагийн боть болох “Homo Deus: Маргаашийн товч түүх” бүтээлийг уншигч та бүхэндээ хүргэж байна.  

Юваль Ной Харарийн өмнөх бүтээл Sapiens: Хүн төрөлхтний товч түүх номд хүн төрөлхтийн өөрсдийн түүхээ хэрхэн бичих бол гэсэн асуултаар төгсдөг. Харин хэвлэгдсэн даруйдаа олон улсад өндөр борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж, баримтат бүтээлийн төрөлд ихээхэн шуугиан тарьсан уг номд Юваль Ной Харари өмнөх номдоо хариулт өгөхийг зорьжээ. 

Хүн төрөлхтний түүхийн сүүлийн хэдэн арван жилд нь хүний нөхцөл байдалд зарим бодит дэвшил гарч, өлсгөлөн, тахал, дайн байлдааныг хорогдуулж чадсан. Түүнчлэн хүн төрөлхтөн ер бусын гайхамшигтай ололт нээлтүүдийг хийж байгаа ч бид тавьсан зорилгодоо эргэлзэж, урьд өмнөхөөсөө ч илүү сэтгэл дундуур байх болжээ. Бид ухмал завьтай байснаа далбаат онгоцтой болж, улмаар ууран хөдөлгүүрт усан онгоц, сансрын хөлөг бүтээх хүртлээ ахиж дэвшсэн ч хүн төрөлхтөн хаашаа явж байгааг хэлж чадах хүн алга.

Ирээдүйд бидний хэлэлцэх асуудал юу байх бол? Өнгөрсөн түүхийнхээ туршид бурхныг шүтэж ирсэн хүн төрөлхтний шашин шүтлэг нь өдгөө хүнийг дээдлэх үзэл буюу “Humanism” болсон.

Гэвч Хуманизмийн хамгийн шилдэг зөвлөмж болох “өөрийгөө сонс” гэх уриа утгагүй зүйл болон хувирч харин хүн төрөлхтнийг мөнх нас, аз жаргалыг хүссэнээрээ нэмүүлэх, бурханлаг оршихуйд хүргэх техно-шашин руу хүнтөрөлхтөн тэмүүлэх болжээ. Ийнхүү хүн төвт үзлээс мэдээлэл төвт үзэл рүү шилжих үйл явцад хиймэл оюун ухаан биднийг өөрсдөөс минь сайн мэддэг болж эхэлж байна. Тэгвэл биднийг ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? гэх мэтээр хүн төрөлхтний ирээдүйн тухай бидний төдийлэн, бодож сэтгэдэггүй, итгэхэд бэрх зоригтой таамаглалуудыг дэвшүүлж, түүнийгээ баримтаар нотолсон нь энэхүү бүтээлийн үнэ цэн, онцлог оршино.  

Цар тахал дэгдэж, ирээдүйдээ эргэлзэн, тээнэгэлзэж суугаа таны ирээдүйгээ харах хандлагыг бүрэн өөрчилж, таны мэдэх ертөнцийн тухай төсөөллийг илүү хачин бөгөөд жигтэй болгоно гэдэгт итгэлтэй байна.