Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн талаар цуурхал тараасан K-pop од шийтгүүлж магадгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг тохиолдуулан өөрийгөө шинэ коронавирусийн халдвар авсан тухай худал мэдээлэл тараасан K-pop од шийтгүүлж магадгүй болжээ.

Тэрээр энэ үйлдлээ дөрөвдүгээр сарын 1-ний өдөрт зориулсан хууралт байсан, олны анхаарлыг тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд хандуулах зорилготой гэж сүүлд тайлбарласан юм.

Цуурхал тарааж, хүмүүсээр даажигнасан Ким Жэ Жүн нь TVXQ хөвгүүдийн хамтлагийн гишүүн асан, одоо JYJ хамтлагийн гишүүн ажээ.

Гэвч түүний Инстаграм хуудасны 1.9 сая дагагчийн ихэнх нь цаг үеэ  олоогүй даажигналыг нь шүүмжилж, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны вэб сайтад “Дөрөвдүгээр сарын 1-ний хууралтынх нь төлөө Кимийг шийтгэж өгнө үү” гэсэн өргөдөл бүхий хөдөлгөөн өрнүүлжээ.

Удалгүй Өмнөд Солонгост тахалтай тэмцэх ажлыг тэргүүлэн зохион байгуулж байгаа Солонгосын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв поп одын үйлдлийг мөрдөн шалгаж эхэлснээ зарласан байна.

Хэрвээ Ким Жэ Жүн буруутай нь тогтоогдвол тав хүрэл жил шоронд хоригдох, эсвэл 10 сая воны ($8,100) торгууль төлөх шийтгэл хүлээх ажээ.

Ким Жэ Жүн нь Өмнөд Солонгосын поп урлагийн ертөнцөд 15 жил орчим идэвхтэй ажиллаж байгаа. Анх 2003 онд TVXQ хамтлагийн гишүүн болж, тайзанд гарсан байна. Дараа нь хэд хэдэн соло цомог гаргаж, телевизийн цувралд дүр бүтээсэн бөгөөд одоо JYJ дуэт хамтлагийн гишүүн ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post