2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S26
11°
02:00
S26
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S31
06:00
S32
07:00
S30
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргаж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.02/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав гээд нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэг, нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдан тандалт, шинжилгээ хийгдэж байна.

Улаанбаатар-Токиогийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-өөс өнөөдөр гаргаж байна.

Дараагийн нислэгээр ирэх иргэдээс ХӨСҮТ 74 хүнийг хүлээж авах бэлтгэлээ хангалаа" гэсэн мэдээллийг өглөө.

Оношлуур одоогоор хүрэлцээтэй байна

Оношлуурын тухайд "Манайх Японы болон ДЭМБ-аас өгсөн оношлуурыг ашиглаж байна. Одоогоор хүрэлцээтэй. Хятадын Засгийн газраас өгсөн оношлуур бий. Тэрийг хэрэглэж болно. Одоогоор нөөцөд бий. Тусгай үүргийн онгоцоор оношлуур авахаар тохирсон. Тэрийгээ бид хүлээж авна. PCR оношлуурыг баталгаатай хариу гаргахад ашиглаж байгаа.

Хурдавчилсан гурван төрлийн оношлуур ирсэн. Эдгээрээс хэрэглээд аль нь сайн гэдгийг харьцуулж үзэж байна. Хурдавчилсан оношлуурын ач холбогдол нь хэрэгцээтэй хүмүүсээ олноор нь хамруулж, 15-20 минутын хугацаанд хариу гардаг. Төлөвлөсөн хүмүүсээ хурдавчилсан оношлуураар шинжилж, дохио чимээ аваад харьцуулах маягаар үргэлжлүүлэн ажиллаж байна" гэдгийг хэллээ.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x