Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хорооллоо хөгжүүлсэн нь дээр үү? Усан оргилууртай болсон нь дээр үү?

Б.Ану
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөрхөн л онц шаардлагагүй төсвийн хөрөнгө оруулалтыг зогсоож байгаа талаараа мэдэгдэж байв.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг эдийн засгийн эрсдэл ихтэй энэ үед зайлшгүй шаардлагатай зүйлд зарцуулна гэсэн үг. Гэтэл Сүхбаатарын талбайн урд 3.2 тэрбум төгрөгөөр баригдах усан оргилуур яг энэ цаг үед ОНЦГОЙ шаардлагатай төсвийн зарцуулалт мөн үү?

Ер нь энэ цаг үед биш байлаа ч нийслэлийн хүн амын талаас илүү хувь нь өдий хүртэл нүхэн жорлонтой, хөрсний бохирдол дээд цэгтээ тулсан энэ үед төв талбайдаа бид жаргалтай байвал боллоо гэдэг шийдвэр зарчмын хувьд зөв үү?

Нийслэлийн хэмжээнд микробилогийн органик бохирдлын судалгаагаар нийт суурьшлын бүсийн хэмжээнд 88 хувь нь нянгийн бохирдолтой хэвээр байна гэдгийг өнгөрсөн жил “Монгол орны хөрс судлал-2019” эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулж байв. Ингээд сайн бодоцгооё. 

Санал асуулга: