Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Өлсгөлөн зарлаж буй эмэгтэйчүүд мэдээлэл хийнэ

ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN

Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги гадна талбайд

10:00 цагт өлсгөлөн зарлаж буй эмэгтэйчүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

ЭМЯ-нд

11:00 цагт коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийнэ.

Гадаад харилцааны яам, “Мутрын түшээ” өргөө /1 давхарт/

11:00 цагт АНУ болон Монгол Улс хоорондын "Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт" гэрээнд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар гарын үсэг зурна.

Хэвлэлийн хүрээлэнд

12:30 цагт Тендерийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилт болон COVID-19 халдварын үед үндэсний үйлдвэрийг дэмжих боломж, шаардлага хэрэгцээний талаар Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Ардчилал шинэчлэлийн намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Орон сууцны ипотекийн 8%-ийн зээлдэгч гэнэт нас барсны улмаас илэрсэн банк, даатгалын компанийн санхүүгийн хуйвалдаан, нийт 96 мянган зээлдэгчийн эрх ашгийг хөндсөн асуудлаар БЗД-ийн Хурлын төлөөлөгч Г.Хонгор мэдээлэл хийнэ. 

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд

11:40 цагт “Тээвэрчдийн холбоо”, “Их говь” тээвэрчдийн холбоо, “Сүлд” тээвэрчдийн гэргий нарын холбоо хамтран тээвэрчдэд тулгамдаад байгаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

МҮХАҮТ-д

12:00 цагт Бизнес итгэлийн индексийн судалгааны дүнг танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.  

Төрийн ордны А танхимд 

13:30 цагт УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулан мөн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.