Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Бодлоо хэрхэн удирдаж, сэтгэл тайван байх вэ?

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас биеийн дархлаагаа сэргээх, сэтгэлээ амар тайван байлгах талаар зөвлөгөө, мэдээллийг өгсөөр байна. 

Энэ удаад Cэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч Б.Жаргал зөв амьсгалах, бодлоо хэрхэн зөв удирдах талаар ийнхүү зөвлөлөө.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/835172423634543/

Тэрбээр "Зөв амьсгалснаар булчин суларч, стресс багасдаг. Тиймээс бухимдсан үедээ амьсгалын дасгалыг багадаа гурван удаа хийж хэвшээрэй. 

Уур бухимдал нь сөрөг бодлоос эхэлдэг. Сөрөг бодол төрмөгц хэдхэн секундийн дараа сөрөг мэдрэмж төрж, улмаар эргэн тойронд хамгийн хүнд байгаа мэт санагдан сөрөг үйлдлүүд гарч байдаг. Сөрөг бодол, сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг үйлдэл нь ердөө 10-15 секундэд өрнөнө.

Харин бодлоо эерэг болгохын тулд одоогийн тань нөхцөл байдлаас дор хүмүүс ч бийг санаж, орчин нөхцлөөсөө сайн зүйлсийг нь олж харснаар сэтгэл тайвширч, бусдыг ойлгож, хүндэтгэлтэй хандаж эхэлдэг. 

Бодлоо эерэг болгосноор эерэг мэдрэмж төрөн эерэг үйлдэл гарах болно" хэмээн зөвлөв.

 


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам