Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын ямар ч иргэн тасалбараа захиалаад эх орондоо ирэх эрхтэй. Тэр хэний хүүхэд байх нь бидэнд огт хамаагүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ болон Япон улсаас монгол иргэдээ татах тусгай үүргийн хоёр нислэгийг ойрын хугацаанд үйлдэх гэж байна. Хэдийгээр дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл-Улаанбаатар, дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч товлосон хугацаанд өөрчлөлт орох магадлалтай байгааг Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдэгдэв.

Эдгээр нислэгт ямар иргэд багтаж байгаа талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ. Гэхдээ энэ нь урьдчилсан тоон мэдээлэл бөгөөд өнөөдрийн дотор Шуурхай штабаас мэдээллийг тодруулснаар тусгаарлах байрыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр

  • Өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүн
  • Эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүн
  • Хөгжлийн бэрхшээлтэй таван хүн,
  • Жирэмсэн 19 хүн
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 51
  • Бусад 13 хүн эх орондоо ирнэ.

Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр

  • Өндөр настан 30 гаруй
  • Эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй хүн
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 36
  • Дамжин ирж байгаа 50 гаруй хүн
  • Жирэмсэн дөрөв
  • Бусад 120 монгол иргэн ирэх аж. 

Тусгай үүргийн нислэгээр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эх орондоо авчрах ёстой гэсэн ч төрийн болон улс төрийн албан тушаалтны ар гэрийнхнийг авч ирж байгаа гэх эргэлзээ, шүүмжлэл олон нийтийн дунд байгаа юм. Үүнд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хариулахдаа "Монгол Улсын ямар ч иргэн тасалбараа захиалаад эх орондоо ирэх эрхтэй. Тэр хэний хүүхэд байх нь бидэнд огт хамаагүй" гэв. 

Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага, Олон улсын тээвэрлэгчдийн холбооны дүрмээр зорчигчдын мэдээллийг ил болгодоггүй гэдгийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдрийн мэдээллийн хурлын үеэр тодотгосон билээ.