Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Боомтуудыг нээснээс хойш 90 орчим мянган тонн нүүрс экспортолжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын таван боомтоор ачаа тээвэр үргэлжилж, түүхий эдээ экспортолж байна. 

Тодруулбал:

  • Шивээхүрэн боомтоор гуравдугаар сарын 28-наас эхлэн 134 тээврийн хэрэгслээр 12.9 мянган тонн нүүрс
  • Замын-Үүд боомтоор гуравдугаар сарын 3-наас эхлэн 574 тээврийн хэрэгслээр 42.9 мянган тн нүүрс, 9.9 мянган тонн төмрийн хүдэр 
  • Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 21-нээс экспортыг эхлүүлж, 274 тээврийн хэрэгслээр 31.9 мянган тонн нүүрс, 372 тээврийн хэрэгслээр 12.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. 
  • Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гуравдугаар сарын 18-наас УБГГ-ын гаалийн хяналтад 211 тээврийн хэрэгслээр 12.2 сая тн ачааг илгээсэн байна.
  • Сайншанд дахь гаалийн газрын Ханги дахь боомтоор гуравдугаар сарын 26-наас экспортыг эхлүүлснээр 28 тээврийн хэрэгслээр 2.3 мянган тонн нүүрс, 10 тээврийн хэрэгслээр 973.6 тн төмрийн хүдэр экспортолжээ.