Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын хуралдаан болно.

10:00-16:00 цагт Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо тус тус хуралдана.

УПЕГ-ын 2 давхрын хурлын зааланд

10:00 цагт Прокурорын байгууллагаас 2020 оны нэгдүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт Улаанбаатар смарт карт компаниас U money картаар зорчсон иргэдэд НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхлэхтэй холбоотой мэдээлэл хийнэ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

10:00 цагт “Тод каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орохдоо 29 настай эмэгтэй амиа алдсан хэргийн анхан шатны хурал эхэлнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт иргэн Д.Совд төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулах талаар мэдээлнэ.

12:00 цагт “Бие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Хэвлэлийн хүрээлэнд 

12:30 цагт Ажил үүргээ гүйцэтгэж яваад машиндаа шатаж амиа алдсан тээвэрчдийн гэргий нар хууль шүүхийн шударга бус шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.

 

10:00 цагт "Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн Г.Хажидмаа цар тахлын үед иргэн бүрт 1 сая төгрөг өгөхийг шаардсан бичгийг Төрийн гурван өндөрлөгт өгнө.