Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд интернэтийн хэрэглээ 16 хувиар өсжээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 1
Сурталчилгаа

Дэлхийн улс орнуудад хөл хорио тогтоосноос үүдэн дэлхий даяар интернэтийн хэрэглээ ердийн үеийнхээс нэмэгдсэн. Үүнээс үүдэн Facebook, Netflix, Apple, YouTube компаниуд видео дүрснийхээ чанарыг бууруулсан тухайгаа мэдээлж байсан билээ. Энэхүү шийдвэр нь хэрэглэгчдийнхээ интернэтийн хэрэглээг гацаахгүй байх ач холбогдолтой бөгөөд хөл хорионы хугацаанд л үргэлжлэх юм.

Монгол Улсын хувьд Мобинет өрхийн интернэтээр жишээ татахад, интернэийн хэрэглээ нь хөл хорио тогтоогоогүй ердийн үеийнхтэй харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь гэрээсээ ажиллаж, теле-хичээл үзэж, оюутнууд онлайн хичээлд хамрагдаж байгаа зэргээс шалтгаалан өрхийн гишүүд бүгд интернэт ашиглаж буйтай холбоотой.

Мобиком Корпораци ХХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээсээ ажиллаж, хичээллэж байгаа хэрэглэгчдийнхээ Мобинет өрхийн интернэт болон Манай интернэтийн үйлчилгээний 3-р сарын суурь хураамжийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргаж байсан. Тэгвэл хөл хорионы хугацаа сунгагдсантай холбогдуулан дээрх үйлчилгээнүүдийн 4-р сарын суурь хураамжийн төлбөрийг дахин 50 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргалаа.  

Түүнчлэн одоогийн хэрэглэгчдэдээ төдийгүй 2020 оны 3-р сарын 10-наас 4-р сарын 30-ны дотор шинээр хэрэглэгч болсон тохиолдолд мөн адил төлбөрийн суурь хураамжийг 50 хувь хөнгөлж байгаа аж.

 

Эрхэм та хамгийн өндөр хурдны Мобинет өрхийн интернэт болон Монгол орны хаана ч ашиглах боломжтой Манай интернэт үйлчилгээг ашиглан хөл хориотой үед ажил хэрэг, хичээл сургалтаа таслалдуулалгүй байж, үнэ цэнтэй цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй!

Хэрэв та дээрх үйлчилгээнүүдийн хэрэглэгч болохыг хүсвэл Мобикомын Хэрэглэгчийн Мэдээлэл Үйлчилгээний нэгдсэн төв 2222 руу хандаарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.