2020/06/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,808.78₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
14:00
S26
16°
15:00
S30
17°
16:00
S30
19°
17:00
S30
19°
18:00
S30
19°
19:00
S30
17°
20:00
S30
16°
21:00
S29
13°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины улсын дугаар нь 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард татвараа төлнө

ikon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. 

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mnwww.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх боломжтой.

Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломж бий.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mnwww.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Ингэхдээ авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах юм.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар:

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

Татвараа төлж болох газруудын байршил, цагийн хуваарий танилцуулж байна. 

  1. Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна
  2. Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна
  3. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна
  4. Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 - 20:30 Бямба, Ням: 09:00 - 19:00
  5. Да хүрээ худалдааны төв  Мягмар ~ Ням: 08:30 - 17:30 Даваа : Амарна

 

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x