Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"12 хүний биеийн байдал дунд зэрэг байгаа. Хүндэвтэр байсан хоёр хүн дунд зэрэг рүү шилжсэн"

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.04.01/

https://www.facebook.com/iKonNews/videos/625948891579469/?v=625948891579469¬if_id=1585709929737711¬if_t=live_video

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 205 улсад халдвар бүртгэгдлээ. Өвчлөл Африкын орнууд руу тархах бодит эрсдэл үүсээд байна.

НҮБ-ын гишүүн орнуудын 19 оронд халдвар гараагүй байгаа бөгөөд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш коронавирусийн тахал бол дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн том хямрал болж байгааг онцлон хэллээ.

Дэлхийн олон оронд коронавирусийн халдварын үед хөл хорио тогтоохтой холбоотой хуулийн зохицуулалтуудыг хийсээр байна. ОХУ гэхэд л өчигдөрхөн ийм хууль гаргалаа. Манай орны хувьд ч гэсэн хуулийн төсөл дээр ЭМЯ-ны холбогдох албаныхан ажиллаж байна.

Өчигдөр ХӨСҮТ-д эмчилгээг гардан хийж байгаа н.Чинбаяр, н.Дармаа эмчтэй цахим хурал хийж, өвчтөнүүдийн биеийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Эмч нар "Манайд эмчлэгдэж байгаа 12 хүний биеийн байдал дунд зэрэг байгаа. Хүндэвтэр байсан хоёр хүн дунд зэрэг рүү шилжсэн. Эмчилгээ үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа" гэдгийг хэллээ.

Манай орны хувьд нэг онцлог байгаа нь халдвар авсан хүмүүст эмнэл зүйн шинж тэмдэг хөнгөн илэрч байна" хэмээн ярилаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.