Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бэн Бернанке: Яг одоо ТОМ хөдлөх нь зөв

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ДАХИН НИЙТЛЭВ: Архив. 2020.04.01

Дэлхий даяар тархаад буй COVID-19 халдварын нөлөөллийг бууруулах үүднээс томоохон улс орнууд, тэр дундаа АНУ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Бен Бернанкэ гуравдугаар сарын 25-нд CNBC телевизэд ярилцлага өгсөн юм. 

2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн тэрбээр АНУ төдийгүй дэлхийн эдийн засгийн хамгийн гол эрхэм билээ.

Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна. 



  • Богино хугацааны, маш хурц уналт ирэх улиралд, магадгүй ирэх хагас жилд болох болов уу. Учир нь бүх зүйл унтарч байна. ДНБ-ийг жилийн суурь үзүүлэлтүүдэд тулгуурлаж тооцсон байгаа. Тиймээс хэрэв энэ улиралд үйл ажиллагааны идэвхжил өмнөх улирлаас 10% сул байвал түүнийг дөрвөөр үржүүлэхэд өсөлт 40% доогуур байна гэсэн үг. 
  • Халдварын тархалтыг хяналтандаа оруулж, бизнесүүд болон ажиллах хүчинд хохирол багатайгаар авч гарч чадвал сэргэлтийг бид богино хугацаанд харж чадна. Харин банкны дампуурал, хүмүүсийн ажилгүйдэл зэрэг нь эдийн засаг эргээд хэвийн байдалд орох хугацааг илүү удаашруулах болно
  • Ийм онцгой үед зээл гаргах эрх нь Холбооны нөөцийн санд (төв банк) хуулиар олгогдсон байдаг. Зээлийн нөхцөл байдал хүндэрч, зээлийн хэвийн урсгал тасалдсан гэж үзвэл хэнд ч зээлж болно. Тиймээс удахгүй хэрэгжиж эхлэх хөтөлбөр нь банкны сисемээр дамжуулан үр дүнгээ өгнө гэж харж байна. Тодруулбал, Холбооны нөөцийн сан банкуудыг санхүүжүүлснээр банкны зарим зээлийг буюу банкуудыг хамгаалж байгаа юм
  • Холбооны нөөцийн сан бизнесүүдэд шууд зээл олгох боломжгүй учраас бонд худалдаж авах юм. Жишээлбэл, Жинни Мэй, Фредди Мэй нарын моргейжийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг нээлттэй зах зээлээс худалдаж авах нь амархан. Харин компани, хувь хүмүүсийн зээлийг энэ аргаар шийдэхийн тулд зээлдэгч нар буюу зуучлагч нартай ажиллах шаардлагатай. 
  • Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 0 түвшинд ойртуулсан. Мөнгөний энэ бодлого нь олон нийтийн хорио цээр дуусахад бизнес хэвийн түвшинд очиход тусална. Мөнгөний бодлогод хүмүүсийг гэрээсээ гарч, худалдан авалт хийхэд хүргэх зүйл тийм ч их байхгүй. Тийм учраас Холбооны нөөцийн сан өөр нэг хүчээ ашиглаж байгаа нь ЗЭЭЛ буюу бидний 2008 оны хямралын үеэр ашигласан тэр хүч юм. Энэ нь дэлхийн зээлийн зах зээл сайн ажиллахгүй байгаа үед маш том дэмжлэг болдог.  
  • Хэдийгээр энэ бүтцэд хамаарахаа болиод зургаан жил болсон ч хөл хорионы туршид эдийн засгийг идэвхтэй байлгахад чиглэсэн маш олон төрлийн арга хэмжээг Холбооны нөөцийн сан авч, сайн ажилласан гэж би хэлнэ. Тиймээс бид сэргэлтийг илүү хурдан харна. 
  • Энэ удаагийн нөхцөл байдал Их хямралаас огт өөр. Их хямрал 12 жил үргэлжилсэн. Хүний проблемоос шалтгаалсан уг хямралын шок мөнгөний болон санхүүгийн системийг доргиосон. Энэ бол үймээн самуунтай ижил мэдрэмж байв. Харин COVID-19 халдварын үеийн эдийн засаг 1930 оны хямралтай илүү төстэй буюу хүчтэй цасан шуурга, байгалийн гамшигтай ойролцоо байна. Хоорондоо маш ялгаатай учраас өөр хэрэгслүүд ашиглах шаардлага үүсэж байна. 
  • Хэрэв бид эрүүл мэндийн зохистой тусламж үзүүлж чадахгүй бол, хүмүүсийг галын шугамд орохоос нь өмнө вирус, халдварын эрсдлийг бууруулж чадахгүй бол Холбооны нөөцийн сан, төсвийн бодлого гээд юу ч тус болохгүй гэдгийг онцлон хэлмээр байна. Нийгмийн эрүүл мэндээ шууд шийдэж чадвал эдийн засгийг сэргээх асуудлыг мөнгөний болон төсвийн бодлогоороо зохицуулж болно
  • Би нийгмийн эрүүл мэндийн шинжээч биш ч миний хэлж чадах зүйл бол тусгаарлалт, хөл хорионоос гадна эмнэлгийн ор, агааржуулалт, эмч, сувилагч, амны хаалтаа хангалттай байлгаж, нийгмийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх замаар энэ халдварыг гэтэлнэ. Хэрэв бид үүний нэг хэсэг нь байж чадвал эдийн засаг түгжигдэх хугацааг багасгаж чадна. Нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал сайнгүй байхад хүмүүсийг ажилд нь буцааж явуулахыг хүсэхгүй байна. Тиймээс хүмүүс өөрсдийгөө тусгаарласнаар байдал тогтвортой байх болно. 
  • Үнэт цаасны зах зээлийг тогтворжуулахын тулд Холбооны нөөцийн сан үнэт цаасыг худалдан авч байна. Миний бодлоор үнэт цаасны зах зээл хэвийн үлдэх нь дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн чухал зүйл. Түр зуурын завсрын үе тохиож байгаа ч дэлхийн үнэт заасны зах зээлд маш их эрэлт байгаа гэж харж байна
  • Яг одоо миний бодлоор том хөдлөх нь зөв. Зах зээл үнэт цаасыг сороод л авчихна. Холбооны нөөцийн сан тэрхүү зах зээлийг аажмаар жигд ажиллахад нь тусална.  
  • Дэлхийн хэмжээнд хадгаламжийн илүүдэлтэй байгаа гэж бодож байна. Амьдралын хугацаа уртсаж, орлого нэмэгдэж, зарим нэг шалтгаанаар дэлхий дээрх хадгаламжийн хэмжээ ихсэж байна. Энэ мөнгийг хэрхэн сайнаар ашиглах нь хүнд асуудал. Хөрөнгийн сайн төсөл олох нь бүр ч хэцүү.  
  • Холбооны нөөцийн сан хүүгээ өсгөсөн ч өмнөх түвшнээсээ бага байх болно. Тиймээс хэсэгтээ л бага хүүтэй амьдарх нь. 

 

Эх сурвалж: CNBC