Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Катараас үүргийн онгоцоор 43 цэргийн алба хаагч ирж байгаа. Тэднийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Катараас ирж байгаа иргэдийг хаана тусгаарлах вэ?

А.Амбасэлмаа: -Катараас үүргийн онгоцоор 43 цэргийн алба хаагч ирж байгаа. Тэднийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Шинжилгээ аваад хариуг нь та бүхэнд мэдээлэх болно.

- Тусгаарлах байранд хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа иргэдийн нэрийг зарлаж болохгүй юу, бусад улс оронд халдвараас сэргийлэх зорилгоор нэртэй нь зарлаж байна шүү дээ?

Д.Нарангэрэл: -Уулын мод урттай, богинотой гэдэг шиг янз бүрийн л хүмүүс байна. Ихэнх иргэд маань ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмжийг чанд сайн мөрдөж, сахиж байгаа. Тусгаарлалт, хөл хорионд байхдаа стресст ордог, түүнээсээ болоод элдэв ааш гаргадаг хүмүүс байна. Гэхдээ хүний эрхийг хүндэтгээд бид нэрийг нь зарлахгүй байх зарчим баримталж байгаа.

- Даавуун амны хаалт халдвараас сэргийлж чадах уу?

Д.Нарангэрэл: -Ер нь нэг удаагийн амны хаалт хэрэглэхийг зөвлөж байгаа. Гэхдээ дэлхий нийтээрээ амны хаалт хомсдсон байгаа өнөөгийн нөхцөлд даавуун маскаа угаагаад, индүүдээд хэрэглэж болно.

Б.Янжмаа: -АНУ-д N95 буюу нарийн шүүлтүүртэй, эмнэлгийн ажилтнуудад зориулсан маскны хомсдол үүссэн учраас энэ маскийг дахин ариутгах технологитой машиныг ашиглах зөвшөөрлийг олгож эхэлсэн байна. Яг ариутгах ажил нь эхлээгүй байгаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.