Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Kоронавирусийн өвчлөлөөр АНУ-ын армийн анхны алба хаагч нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын армийн анхны алба хаагч шинэ коронавирусийн өвчлөлөөр нас барсан тухай Пентагон өчигдөр зарлажээ.

Нью Жерси дэхь Үндэсний Гвардын цэрэг халдвар авсан нь тогтоогдож, гуравдугаар сарын 21-нээс хойш эмнэлэгт эмчлүүлж байгаад Бямба гарагт нас барсан байна.

“Бид коронавирусийн өвчлөлөөр анхны Америк цэргийн алба хаагчаа алдлаа. Батлан Хамгаалах яамны хувьд өнөөдөр хүнд өдөр тохиож байна” гэж Пентагоны тэргүүн Марк Эспер мэдэгдэлдээ өгүүлжээ.

Даваа гарагийн байдлаар АНУ-ын зэвсэгт хүчний 568 алба хаагч коронавирусийн халдвар авсан байгааг Пентагон мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт энэ тоо 280 байжээ.

Үүнээс гадна АНУ-ын батлан хамгаалах яамны энгийн албан хаагч, гэрээт ажилтан зэрэг нийт 450 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон байна.

Халдвар авсан цэргүүдийн ихэнх нь АНУ-ын нутаг дэвсгэрт алба хааж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters