2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S30
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын дарга Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

ikon.mn
2020 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, цагдаагийн хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор НГХУСАЗЗ-өөс “Хархорин” худалдааны төв болон Саппорогийн автобусны буудалд цагдаагийн хяналтын цэг байршуулсан юм.

Тухайн цэгүүдийг байршуулсанаар нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс худалдаа эрхлэх зөрчил арилж, согтуугийн улмаас үйлдэлтэй гэмт хэрэг, халаасны хулгайн хэргийн гаралт буурсныг цагдаагийн албан хаагчид хэлсэн.

 

Мөн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва шинэ төрлийн коронавируст халдвараас сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажилтай танилцсан юм.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын алба, Мэргэлжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтсийн албан хаагчид 24 цагаар ажиллаж, гудамж талбайг ариутган, иргэдэд заавар зөвлөгөө өгч байгаа аж.

Түүнчлэн дүүргийн Онцгой комиссоос иргэдэд амны хаалт тарааж, заавар зөвлөмж тогтмол өгдөг болохыг оршин суугчид хэлсэн. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва онцгой нөхцөлд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа хэлсэн юм.

 

Эх сурвалж: НИТХ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x