Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Zoom аппликэйшн хэрэглэгчдийн мэдээллийг дамжуулж байжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн хямралын энэ үед өдөрт 155 мянган хэрэглэгчээр хүрээгээ тэлж буй, видео дуудлагын Zoom аппликэйшн Фэйсбүүкээр дамжуулан нууцаар мэдээлэл хуваалцаж байгааг шинжээчид мэдээлжээ. Тухайлбал, Zoom аппликэйшнд нэвтэрч байгаа цаг, таны утасны оператор, төхөөрөмжийн үзүүлэлт, байршил болон бусад дата мэдээллийг хуваалцсан байна.   

COVID-19 халдварын улмаас маш олон хүн гэрээсээ ажиллаж, бизнесийн төдийгүй боловсролын байгууллагууд ч хурал, хичээлээ Zoom ашиглан цахимаар хийх болсонтой холбоотойгоор уг аппликэйшнийг татах хүний тоо гурав дахин өсжээ. 

Гэвч энэхүү аппликэйшн нь олон нийтийн сүлжээний платформ буюу фэйсбүүкийн софтвэйр ашиглан видео дуудлага хийх шийдэлтэй аж. 

Тийм ч учраас уг апп-аар видео дуудлага хийхэд нийгмийн сүлжээний өргөн хүрээний өгөгдлүүдтэй холбосон Facebook-т бүх мэдээллийг дамжуулах нөхцөлийг бүрдүүлжээ. 

Энэ бол Zoom-ийг тойрсон нууцлалын анхны маргаан биш аж. 

2019 онд аюулгүй байдлын мэргэжилтэн Zoom-ийн систем дэх хэрэглэгчдийн вэбкамеруудаад дамжуулан мэдээлэлд халдах боломжтой байсан алдааг илрүүлж байж. 

Тэгвэл өнгөрсөн жил мөн TechCrunch-ийн мэдээлснээр видео хурлын ID дугааруудыг ашиглан Zoom дэх хувийн олон видео хурлын мэдээлэлд хууль бусаар халдах боломжтойг мэдээлж байв. 

 

Эх сурвалж: Dailymail