Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Уламжлалт анагаах ухаанд COVID-19-ийг чийгнээс болсон халуун хүйтний хижиг өвчин гэж үзэж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тусгаарлах байранд нийт 3,837 иргэн тусгаарласан. Яг одоо 2,390 иргэн байгаа бөгөөд 320 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. 

Түргэн тусламжаар дуудлагаар хоногтоо 1,603 дуудлага хүлээн авч, үйлчилжээ. Үүний дийлэнх нь 5 хүртэлх насны хүүхэд, төрөх, архи осол гэмтлийн дуудлага байсан байна. 

Галт тэргэн дотор төмөр замын эмч мэргэжилтнүүд үйлчилгээ үзүүлж байгаа. 14 бага эмч галт тэргэнд 3,152 иргэний халууныг үзэж, эмнэлгийн тусламж үзүүлж ажилласан бөгөөд үйлчилгээ хэвийн үргэлжилж байгааг тэрбээр хэллээ. 

Тусгаарлах байранд ахалж байгаа эмч нарын өгсөн дуудлагаар бусад мэргэжлийн эмч нар тусламж үзүүлж байгаа аж. 

Тэрбээр "Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдэд халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг оруулахгүй. Харин артерийн даралт, чихрийн шижингийн зэрэг зайлшгүй шаардлагатай эмийг оруулж байгаа. 

Одоогоор нийт 52,274 эмч ажиллаж байгаа. Хичээл нь орохгүй, амарсан оюутнууд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Тухайлбал, Сувилахуйн сургуулийн 1,200 оюутан багш нарын хамт өөсдийн байгаа орон нутгийнхаа эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд тусалж ажиллахад бэлэн гэсэн тул ирэх Даваа гарагаас ажиллаад явна. 

Мөн эмнэлгүүд дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ стресс менежментийн сургалтыг бид хийж эхэлсэн.  

Өчигдөр Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нартай цахим сургалт хийсэн. Бразилын эмч нар мөн уг сургалтад оролцсон. Уламжлалт анагаах ухааны эмч нар COVID-19-ийг чийгнээс болсон халуун хүйтний хижиг өвчин гэж үзэж байгаа. Уламжлалтын чиглэлээр өвчнийг хүнд болон хөнгөн гэж үзэж байна. Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдэд дархлааг дэмжих, үрэвслийн эсрэг эмүүдийг ашиглаж байгаа бөгөөд хамгийн сайн гэсэн эмийг тодорхойлоогүй байна. Зүү эмчилгээг эдгэрэлтийн шатанд сэргээн засах эмчилгээнд хэрэглэж байгаа. 

Хөнгөн хүмүүсийг гэрт тусгаарлаж, эмчилгээ үзүүлж байгаа бөгөөд амьсгал давхцах зэргээр хүнд хэлбэр илэрвэл эмнэлэг рүү илгээж байгаагаа хэлсэн" гэлээ. 

Түүнчлэн олон нийтийн сүлжээнд хээрийн эмнэлэг дэлгэх санал гаргаж байгаа талаар тэрбээр "Бид анхнаасаа судалсан. Монгол Улсын цаг агаарын байдлаас шалтгаалаад, мөн тусгаарлан ажиглах байрны боломж байгаа тул бид шууд хээрийн эмнэлэг дэлгэн ажиллахыг санал болгохгүй байгаа" гэсэн тайлбар өгөв.