Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Халдварыг хяналтандаа авахад хамгийн чухал нь эрт илрүүлэн хавьтлуудыг олж тусгаарлах байсныг Хятад, Солонгос онцолжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдварын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа дараах мэдээллийг өглөө. 

Халдварын тархалт хурдацтай нэмэгдсээр байгаа бөгөөд гуравдугаар сарын 27-ны байдлаар 512,701 тохиолдол, 23,495 нас баралт ДЭМБ-д мэдээлэгдсэн байна. 

Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-нд ДЭМБ 50 гаруй орны Эрүүл мэндийн сайдтай цахим хурал хийсэн. Манай улсын ЭМ-ийн сайд оролцож, нөхцөл байдлын талаар мэдээллээ танилцуулсны зэрэгцээ зарим асуултыг тодруулсан байна.

Уг хурлын үеэр Хятад, Солонгос, Япон, Сингапур улсын туршлагаас сонссон бөгөөд халдварыг хяналтандаа авахад хамгийн чухал зүйл нь эрт илрүүлж, эрт мэдээлж, эрт тусгаарлахаас гадна хавьтлуудыг тогтоон тусгаарлаж, үнэн зөв мэдээллээр иргэдээ хангаж, хүн амын оролцоог дээшлүүлсэн гэдгийг онцолжээ. 

Тэрбээр "Хувийн хамгаалах хэрэгсэл бүх оронд тулгамдаж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд хангагдах ёстой. Эрүүл мэндийн ажилтнууд эрсдэлтэй нөхцөлд ажиллавал бүгд эрсдэлтэй болно гэсэн үг" гэлээ. 

ДЭМБ-аас 40-өөд удирдамж заавар, эмнэлэг, эрүүл мэндийн ажилтан, олон нийт, бэлэн байдал, хариу арга хэмжээ зэрэг сэдвээр зөвлөмж гаргаад байна. Мөн openwho.com цахим сургалтын санд COVID-19-тэй холбоотой сургалтын материал гарч байгаа бөгөөд одоогоор тус сургалтад нэг сая хүн хамрагдаад байгааг хэллээ. Хамгийн сүүлд эмчилгээ хийх, тусгаарлах байрыг хэрхэн бэлтгэх талаар шинэ сургалт оржээ.