Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын нэг ажилтнаас шинэ коронавирусийн халдвар илэрснийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр баталжээ.

Халдвар тээгч нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр харилцаж байгаагүйг тэрээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Оросын хэвлэлүүд Кремлийн ордонд халдвар тархаж, олон хүнийг өвчлүүлээд байгаа гэж мэдээлж байсан юм.

“Ерөнхийлөгчийн тамгын газарт нэг тохиолдол илэрснийг би мэдэж байгаа. Харин хоёр дахь тохиолдлын талаар надад ямар ч мэдээлэл алга” гэж Песков мэдэгджээ.

Одоо Кремлийн ордонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж, вирус тархахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг аваад байгаа гэнэ.

Өчигдрийн байдлаар ОХУ-д илэрсэн нийт халдварын тоо 1,036 хүрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 196 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдрийн дотор илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Баасан гарагт Москвагийн эмнэлэгт нэг өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь гурав болоод байна.

 

Эх сурвалж: ТАСС