Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн судлаач, эрдэмтэд ХҮН намыг дэмжиж, нэгдлээ

ikon.mn
2020 оны 3 сарын 28
iKon.MN

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын байранд шинэ гишүүд, дэмжигчдээ хүлээн авах арга хэмжээ боллоо. Энэ удаад МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн доктор, профессор Б. Отгонтөгс, менежментийн тэнхимийн багш Ш.Энхтуул нар төлөөлөн үг хэллээ.

Доктор Б.Отгонтөгс нь ЖДҮ сангийн хулгайгаар илэрсэн эдийн засгийн шимэгч тогтолцоог эрс эсэргүүцэж, сэхээтнүүдийг манлайлан хүчтэй тэмцэл өрнүүлсэн билээ. Эдийн засагч, багш Ш.Энхтуул нь аж үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр судалгааны ажил, төсөл хөтөлбөрүүдийг удирдан ажиллаж буй туршлагатай боловсон хүчин юм.

Эдийн засагч, доктор, профессор Б. Отгонтөгс:

 

“МУИС-ийн багш  би,  Хөдөлмөрийн Үндэсний Намд албан ёсоор элсэн орж байна. Дэмжигчийн хувьд сүүлийн жилүүдэд оролцож явсан.  Хөдөлмөрийн Үндэсний Нам – ХҮН нам бол хүний хөгжил, мэдлэг, Монгол хүмүүсийн эв нэгдэл, шударга ёсыг дээдлэх философитой, залуучуудын, шинэ үеийн төлөөллийн нам юм. Энэ намд үе үеийн төлөөлөл, дэмжлэг, зөвлөлгөө маш чухал.

Маргаашаас эхлээд улс орнуудын хэн нь алт, зэс,  нүүрс ихтэй нь биш хэн нь хүмүүн капитал ихтэй, хэн нь судалгаа шинжилгээ их хийж, технологи хөгжүүлж, нутагшуулж чаддаг нь  үлдэх, хөгжих болж байгааг бид энэ COVID-19 өвчнөөс ойлгож авч байна. Бидэнд,  Монголчуудад  шинжлэх ухаан, судалгаанд суурилсан бодлого хэрэгтэй байна.  Манай нийгэмд, эдийн засагт, улсын хөгжилд ийм эгзэгтэй үе ирж байна. Цаашид нийгмээ зөв хөгжөөсэй гэж бодож явдаг судлаачийн хувьд, багш хүний хувьд, ХҮН намын бодлогын эдийн засаг, боловсрол, ЖДҮ хөгжил, жендер зэрэг асуудалд бодлогын судалгаа, зөвлөгөө өгч, залуучуудад сайн дэм өгч чадна гэж найдаж, намын ажилд оролцож  байна” гэж байв.

Харин багш, докторант Ш.Энхтуул:

 

 “Бидний үеийнхэн дөнгөж сургуулийн босго давж, тоо үсэг заалгаж эхлэх үеэс л “шилжилтийн” гэх нийгэмд 30 гаруй жил амьдарсаар ирлээ. Нийгэм өөртөө өөрчлөлтийг агуулж байдаг. Энэ утгаараа “шилжилтийн” гэдэг нэр томьёонд агуулгын хувьд цэг тавих цаг нь иржээ. Бид бүгд өөр өөрийн сайхан амьдралыг төлөө цаг заваа зарцуулж байдаг ч, ирээдүйд үр хүүхдүүддээ эрүүл, ёс зүйтэй нийгмийг өвлүүлж үлдээх нь бидний хариуцлага билээ. Аливаа амжилтын цаана хамтын хүч, нэгдмэл үнэт зүйл байдаг. Нэгэн зорилгын  төлөө хүчээ нэгтгэн, оюуны дайчлах цаг нь иржээ. Илүү сайхан маргаашийг бүтээх бидний цаг тоолол эхэллээ” гэх хэллээ.

Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН нам байгуулагдсан цагаасаа эхлэн нэр цэвэр, өндөр боловсролтой, бодит ажлын туршлагатай мэргэжилтнүүд нэгдсэн, хүнээ дээдлэх үзэл баримтлалтай, хөгжлийн тодорхой төлөвлөгөөтэй нам гэдгээрээ ялгарч ирсэн.

Тийм учраас улс орны ирээдүйд санаа зовсон, эрүүл зөв улс төр хийх хүсэл тэмүүлэлтэй шинэ үеийн мэргэжилтнүүд болон асуудлыг цэгцтэй ойлгож буй ахмадуудын Хөдөлмөрийн үндэсний намаас хүлээх хүлээлт өндөр байдаг билээ.