Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авснаа зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон шинэ коронавирусийн халдвар авснаа мэдэж, өөрийгөө тусгаарлаад байгааг саяхан мэдэгджээ.

“Коронавирусийн халдварын шинж тэмдэг надад халуурах, ханиалгах хэлбэрээр хөнгөн илэрч эхэлсэн юм. Эмчийн зөвлөснөөр шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарлаа. Одоо би өөрийгөө тусгаарлаад гэрээсээ ажиллаж байна. Энэ бол өвдсөн тохиолдолд хамгийн зөв арга хэмжээ юм. Технологийн тусламжтайгаар би багийнхаа хүмүүстэй харилцаж, вирусний эсрэг үндэсний хэмжээний тэмцлээ удирдаж байна” гэж тэр твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Их Британийн хаан ширээг залгамжлах ханхүү Чарльз саяхан шинэ коронавирусийн халдвар авсныг мэдээлж байв. Харин 93 настай хатан хаан Элизабетийн бие эрүүл, сайн байгааг Букингэмийн ордон мэдээлсэн юм.

Тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 11,658 тохиолдол бүртгэгдэж, 578 өвчтөн нас бараад байна.

Эх сурвалж: BBC