Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15:00 цагаас ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан мэдэгдэл хийнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Өнөөдөр болж буй Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15:00 цагаас ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийнэ" гэсэн мэдээллийг Засгийн газрын хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга өглөө.

Тэрбээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийх юм байна.

Мэдэгдлийг шууд дамжуулан хүргэх болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.