Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д суралцах "Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ"-тэй монгол оюутнууд D ангиллын виз шинээр мэдүүлэх боломжтой

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

БНСУ-д суралцаж байгаад Монгол Улсдаа түр хугацаагаар ирээд COVID-19 тархалтын улмаас нислэг цуцлагдан Солонгос улсад оршин суух хүчинтэй хугацаа нь дууссан эсвэл дуусах дөхөж буй оюутнуудад хандан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргажээ. 

Түр хугацаагаар ирсэн оюутнууд сургуульдаа эргэн суралцахын тулд гадаад иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хилээр нэвтрэх ёстой байдаг.

Хэрэв нислэг зогссонтой холбоотойгоор хилээр нэвтэрч чадаагүй байхад оршин суух үнэмлэхний хугацаа нь дууссан тохиолдолд Элчин сайдын яаманд шинээр оюутны виз мэдүүлнэ.

БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс Монгол оюутнуудад виз мэдүүлэх хөнгөвчилсөн журмаар виз мэдүүлэх буюу зөвхөн “Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ” байхад л визээ мэдүүлэх боломжтой болгож дэмжлэг үзүүлж байгаа билээ. Энэхүү журмаар мэдүүлсэн тохиолдолд 3 хоногийн дотор хариуг олгож байна.

Зарим нэг сургуулиас тус гэрчилгээг олгохгүй байгаа талаарх гомдол их байгаа хэдий ч, Хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийн дагуу “Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ” нь зайлшгүй шаардлагатай бичиг баримт учир заавал бүрдүүлж өгөх ёстойг анхааруулж байна.

Энэхүү гэрчилгээтэй холбоотойгоор БНСУ-ын Элчин сайдын яамнаас Солонгосын их, дээд сургуулиуд руу холбогдох “хуульд үндэслэн” “элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгох ёстойг анхааруулсан тул суралцаж буй сургуультайгаа холбогдож лавлахыг хүсье.

Доорх хүснэгттэй танилцан виз мэдүүлэх боломжтой оюутнууд нь сургуулиасаа элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээгээ авч элчин сайдын яаманд оюутны визээ мэдүүлэхийг хүсэж байна.

Уг хөнгөвчилсөн журам нь зөвхөн оюутны виз (D ангилал)-нд хамааралтай бөгөөд оюутны визээс бусад ангиллын визтэй иргэд Хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийн дагуу шаардлагатай бүх материалаа бүрдүүлж визээ мэдүүлэх болохыг анхаарна уу.

Сургууль

Ангилал

Виз мэдүүлэх

Хууль бусаар оршин суух магадлал 1%-иас бага магадлан итгэмжлэгдсэн сургууль

4 жилийн сургалттай
건국대, 고신대, 광주대, 단국대, 명지대, 서강대, 서울대, 서울시립대, 서울신학대, 아세아연합신학대, 연세대, 연세대(원주), 이화여자대, 중앙대, 한세대, 한양대(ERICA), 국민대, 목원대, 성신여자대, 청운대, 홍익대, 포항공과대
Мэргэжлийн коллеж
동아방송예술대, 인하공업전문대, 동원과학기술대, 서울예술대, 영진전문대, 우송정보대학
Төгсөлтийн дараах сургууль
과학기술연합대학원대, 국립암센터국제암대학원대, 국제법률경영대학원대, 동방문화대학원대, 서울과학종합대학원대, 선학유피대학원대, 한국개발연구원국제정책대학원대, 한국전력국제원자력대학원대, 횃불트리니티신학대학원대, 서울외국어대학원대, 한국학대학원

Хэлний бэлтгэл
(D4-1)

Боломжтой

Хэлний бэлтгэлээс бусад зэрэг олгох болон солилцооны сургалт
(D2-1~8)

Боломжтой

Магадлан итгэмжлэгдсэн сургууль

4 жилийн сургалттай
가천대, 가톨릭대, 건양대, 경남대, 경동대, 경북대, 경희대, 고려대, 고려대(세종), 나사렛대, 대구가톨릭대, 대구대, 대전대, 동서대, 동아대, 배재대, 부산대, 부산외국어대, 서경대, 서울과학기술대, 선문대, 성균관대, 세명대, 숙명여자대, 순천대, 신라대, 아주대, 영남대, 우송대, 인제대, 인하대, 전북대, 전주대, 제주대, 충남대, 충북대, 한경대, 한국기술교육대, 한국산업기술대, 한국외국어대, 한국항공대, 한남대, 한밭대, 한서대, 한신대, 한양대, 호남대, 호서대, 호원대, 강릉원주대, 강원대, 광주여자대, 대구한의대, 대진대, 부경대, 세종대, 순천향대, 숭실대, 청주대, 한동대, 한성대, 덕성여자대, 세한대, 울산과학기술원, 한국교통대, 한국해양대
Мэргэжлийн коллеж
경복대, 계명문화대, 부천대, 영남이공대, 전주비전대, 제주한라대, 한양여자대, 호산대, 거제대, 대구공업대, 전주기전대

Хэлний бэлтгэл
(D4-1)
Зэрэг олгох болон солилцооны бүх сургалт (D2)

Боломжтой

Магистр
(D2-3)
Доктор
박사(D2-4)

Боломжтой

Consulting их, дээд сургууль

구미대, 동남보건대, 수성대, 원광대, 온석대학원대 (前 중앙신학대학원대)강동대, 경북보건대, 경인여자대, 꽃동네대, 대전신학대, 목포가톨릭대, 순복음대학원대, 수원대, 위덕대, 중앙승가대, 총신대, 한국관광대, 한국성서대, 강남대, 강원관광대, 경북전문대, 국제뇌교육종합대학원대, 극동대, 김천대, 대구예술대, 동국대, 백석대, 베뢰아국제대학원대, 서울불교대학원대, 성결대, 송호대, 아주자동차대, 안동대, 영남신학대, 오산대, 용인대, 제주관광대, 중원대, 청강문화산업대, 충북보건과학대, 평택대, 한국상담대학원대, 한국영상대, 합동신학대학원대, 가야대, 경일대, 삼육대, 조선대, 영남외국어대

Зэрэг олгох сургалт болон судалгаа D2-1~5
D2-7

Боломжтой

Хэлний бэлтгэл
D4-1
Солилцооны оюутан
D2-6
Богино хугацааны сургалт
D2-8

Боломжгүй

Гадаад оюутан урихыг хязгаарласан их, дээд сургууль

강릉영동대, 경민대, 고구려대, 김해대, 대한신학대학원대, 동원대, 두원공과대, 부산과학기술대, 서울성경신학대학원대, 서울한영대, 서일대, 선린대, 성산효대학원대, 안산대, 여주대, 포항대, 한일장신대, 개신대학원대, 경주대, 대신대, 목포과학대, 삼육보건대, 상지대, 성덕대, 연성대, 인덕대, 한반도국제대학원대, 협성대, 가톨릭관동대, 건국대(GLOCAL), 경성대, 광신대, 국제대, 국제영어대학원대, 대경대, 동국대(경주), 동명대, 동신대, 동양미래대, 서울기독대, 서울사회복지대학원대, 안동과학대, 전남과학대, 조선이공대, 칼빈대, 한국골프대, 한국교원대, 한림성심대, 목포해양대, 용인송담대, 울산과학대, 한림대, 동부산대

Доктор
D2-4
Судалгаа
D2-5
Солилцооны оюутан
D2-6

Боломжгүй

Энгийн их, дээд сургууль

Дээрх хүснэгтэд багтаагүй сургуулиуд

Хэлний бэлтгэл
(D4-1)

Боломжгүй

Хэлний бэлтгэлээс бусад бүх зэрэг олгох болон солилцооны сургалт
(D2)

Боломжтой

 

 

 

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.