Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган хүний гарцгүй газраар зам гарч байгаад машинд мөргүүлэн амиа алджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гуравдугаар сарын 25-ны 20:00 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр Цагаан худгийн автобусны буудлын урд замд явган зорчигч Ө-г Тоёота Приус маркийн автомашин мөргөж амь насыг нь хохироожээ.

Уг ослын, хэргийн газрын үзлэгээр:

  • Явган зорчигч иргэн Ө нь гарцгүй газраар зам хөндлөн гарсан,
  • Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч иргэн Д нь хурд хэтрүүлсэн байж болзошгүй нь тогтоогдсон гэж Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Одоогийн байдлаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа аж.

2019 онд тус дүүрэгт зам тээврийн ослын улмаас 15 хүний амь нас эрсэдсэний 13 нь явган зорчигч байжээ. 

Иймд иргэдийг гарцтай газраар зам хөндлөн гарах, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.