2020/11/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.51₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
03:00
S31
-20°
04:00
S31
-20°
05:00
S31
-20°
06:00
S31
-21°
07:00
S31
-21°
08:00
S31
-21°
09:00
S32
-19°
10:00
S32
-18°
11:00
S32
-16°
12:00
S32
-15°
13:00
S32
-14°
14:00
S32
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Засгийн газар тавдугаар сарын 25-наас өмнө бүтцээ өөрчлөхгүй бол гаргасан шийдвэр нь Үндсэн хуульд нийцэхгүй болно

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хуульч Ч.Өнөрбаяр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэлээн хэдэн заалт энэ оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр байгаа. Нэг чухал зүйл нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал юм. Өмнө нь Засгийн газрын гишүүн нэг бүрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталдаг байсан бол өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлээд, УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар томилдог болж байгаа. Дээрээс нь Засгийн газрын шинэ гишүүн тангараг өргөнө. Тиймээс Ерөнхий сайд тавдугаар сарын 25-наас өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой хуулийн төслийг УИХ-руу оруулах ёстой. Мөн Засгийн газрын гишүүний тангаргийн төсөл бэлэн болсон байх ёстой. Монгол Улсын түүхэнд анх удаа Засгийн газрын гишүүн тангараг өргөх гэж байгаа учраас тангаргийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах ёстой гэж би харж байна.

Одоогийн Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй буюу УИХ, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа. Үндсэн хуулийн шинэ нэмэлт мөрдөгдөөд эхлэхээр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд давхар дээлтэй байж болох юм. Ерөнхий сайд аль дөрвөө авч үлдэхээ шийдэх эрхтэй.

Ямар ч тохиолдолд Үндсэн хууль хэрэгжих ёстой. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэхгүй бол Засгийн газрын гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа ажил нь Үндсэн хуульд нийцэхгүй болно.

Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн болон Тангаргийн төсөл  яригдахгүй байгаа  учраас өнөөдөр мэдээлэл хийж байна" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

"Сонгуулийн хугацааг өөрчлөх нь болгоомжтой хандах асуудал"

- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө байгуулагдсан гэдэг утгаараа Засгийн газар тавдугаар сарын 25-наас хойш эрх зүйн чадамжтай байх боломж бий юу?

- Хуучин Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдсанаас үл хамааран шинэ хууль хэрэгжихэд өөрчлөгдөх ёстой. УИХ хуульд нийцүүлж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэхээс өөр арга байхгүй. Одоо байгаа 17 гишүүнээс аль дөрвөн гишүүнээ авч үлдээд, хэнийгээ явуулах вэ гэдгийг Ерөнхий сайд, энэ олонх шийдэх эрхтэй. Өөрсдийнхөө баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэрэгжүүлэх ёстой.

Мөн тангараг өргөх нь бэлгэдлийн чанартай биш байх ёстой болов уу. Тангаргаа биелүүлэхгүй бол ямар хариуцлага тооцох вэ, тухайлбал Засгийн газрын гишүүнээс чөлөөлдөг байх уу гэх мэтийг тодорхойлох хэрэгтэй.

- Өчигдөр Ерөнхийлөгч мэдэгдэл хийж, сонгуулийг хойшлуулахыг уриаллаа. Хэрвээ сонгууль хойшилбол Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд УИХ, Засгийн газар эрхзүйн чадамжтай байх уу?

- Ерөнхийлөгчтэй зарим зүйл дээр санал нэг байна. Тухайлбал, төсөвт тодотгол хийх шаардлага байгаа. Засгийн газар дандаа нөөц хөрөнгөөсөө гаргаад эсвэл иргэдээс хандив аваад асуудлыг шийдээд байж болохгүй. Ерөнхийлөгчийн илгээлтэд төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэсэн санаа багтсан байна лээ. Мөн иргэд ААН-үүдийг дэмжих ёстой гэдэг дээр санал нэг байна.

Тусгай комисс байгуулна гэдэг бол эргэлзээтэй зүйл. Ээлжит бус сонгуулийн тухайд миний ойлгож байгаагаар тогтмол сонгууль гэдэг бол парламентын засаглал, Үндсэн хуульт ардчиллын том тулгуур багана. Үүнийг өөрчлөх нь болгоомжтой хандах асуудал.

Түүнчлэн Монгол Улсад нэг асуудал гаргаж ирээд л сонгуулийг хойшлуулдаг буруу жишиг тогтох вий гэсэн болгоомжлол байна. Парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэж Үндсэн хуульдаа хатуу зааж өгсөн нь учиртай. Хэн нэгэн хүн удаан суугаад, ардчилалд аюул учруулж болзошгүй учраас сонгуулийн асуудлыг Үндсэн хуульд нарийн зааж өгдөг. Тиймээс Үндсэн хуульд заасан хугацааг аль болох нарийн баримтлах нь зөв гэдэг байр суурьтай байна.

 

x