2021/06/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.79₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
13°
|
11:00
S30
20°
12:00
S30
21°
13:00
S26
22°
14:00
S30
22°
15:00
S30
22°
16:00
S30
21°
17:00
S30
21°
18:00
S30
18°
19:00
S30
16°
20:00
S40
15°
21:00
S40
14°
22:00
S40
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймгийн орох, гарах хөдөлгөөнийг нээв

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг

Баян-Өлгий аймгийн авто замын орох, гарах хөдөлгөөнийг өнгөрсөн шөнө 00:00 цагт нээжээ.

Баян-Өлгий аймаг COVID-19 халдварын эрсдэлтэй бүсэд тооцогдож буй. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Онцгой комисс хуралдаж, сум хооронд  болон хот хоорондын хөдөлгөөнийг хориод байсан билээ.

Гуравдугаар сарын 17-ны байдлаар Баян-Өлгий аймгийн хэмжээнд дөрвөн байранд нийт 192 хүн тусгаарлагдсан бөгөөд гуравдугаар сарын 14-нд Казахстанаас ирсэн 59 иргэнийг гэр гэрт нь тусгаарлан, хяналт тавьж ажиллаж байгааг тус аймгийн Засаг дарга А.Гылымхан мэдээлж байв.  

Харин өмнө нь бүртгэгдсэн дөрвөн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гараад байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x