2020/08/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.41₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
16:00
S26
21°
17:00
S26
21°
18:00
S26
20°
19:00
S26
18°
20:00
S26
16°
21:00
S29
15°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Янжмаа: ОХУ гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэг долоо хоногийг бүх нийтийн амралт болголоо

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулах үеэр дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. 

Тэрбээр хэлэхдээ "Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч иргэддээ хандан мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-ны өдрөөс нэг долоо хоногийг бүх нийтийн амралт болгосон байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байх гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Путин онцолсон байна.

Украин улс нэг сарын хугацаатай онц байдал зарлалаа. Энэ хүрээнд гуравдугаар сарын 27-ноос эхлэн агаарын болон төмөр замын хилээ хааж байна.

Финланд улсын нийслэлд халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан нислэлийг тойрсон бүсэд хөл хорио тогтоолоо. Одоогийн байдлаар тус улсад бүртгэгдсэн халдварын тоо 880, нас баралт 3 байна.

Арабын Нэгдсэн Эмират улсад өнөөдрөөс эхлэн Ням гараг хүртэл оройны 20:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд нийтийн тээвэр болон хүмүүсийн хөдөлгөөнийг бүрэн хориглож, гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр болсон байна.

БНСУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ халдвар 104, нас баралт 5 бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд тус улсад гаднаас халдвар импортлогдон ирэх тохиолдол нэмэгдэж байгаа учраас энэ Баасан гарагаас эхлэн АНУ-аас ирэх иргэд өөрийгөө 14 хоног тусгаарлах журам мөрдүүлэхээр болсон.

Гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаарх ЮНЕСКО-ийн мэдээгээр дэлхийн 165 улс үндэсний хэмжээнд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Үүн дээр 10 гаруй улс хэсэгчилсэн байдлаар зогсоогоод байгаа. Ингээд нийтдээ 1.5 тэрбум буюу нийт суралцагсдын 87 хувь сургууль завсардсан байдалтай байна" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x