2020/08/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.45₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
23°
|
14°
16:00
S30
23°
17:00
S30
22°
18:00
S30
21°
19:00
S30
19°
20:00
S30
17°
21:00
S29
15°
22:00
S31
13°
23:00
S31
12°
00:00
S31
11°
01:00
S31
10°
02:00
S31
10°
03:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шанхай хотод зөвхөн Пудун буудалд олон улсын нислэгүүдийг хүлээн авахаар болжээ

ikon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбоотойгоор 3 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг орон нутгийн 12 нисэх буудалд хуваарилан буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх горимыг мөрдөж эхлээд байгаа билээ.

Шанхай хотын Хунчяо олон улсын нисэх онгоцны буудал олон улс, Хонг Конг, Макао, Тайваний нислэгүүдийг хүлээн авахыг түр зогсоож, зөвхөн Шанхай хотын Пудун нисэх буудалд 3 дугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас эхлэн олон улс, Хонг Конг, Макао, Тайваний нислэгийг хүлээн авахаар болсон байна.

Шанхай хотын өвчний урьдчилан сэргийлэх, хянах удирдлагын хэсэг БНСУ, Филиппин, Иран, Итали, Франц, Испани, ХБНГУ, АНУ, Их Британи, Швейцар, Швед, Бельги, Дани, Австри, Нидерланд, Норвеги, Австрали, Малайз, Грек, Чех, Финланд, Катар, Канад, Саудын Араб зэрэг 24 улсыг өвчний голомтот улсын жагсаалтад оруулж, 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн эдгээр улсад сүүлийн 14 хоногт зорчсон түүхтэй дотоод, гадаадын иргэдийг гэр нь эсвэл нэгдсэн тусгаарлалтад оруулж эрүүл мэндийн ажиглалт хийхээр шийдвэрлэсэн байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x