Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ААН-үүд нэг сая орчим ажлын байраа хадгалж үлдэхэд хүндрэлтэй болж байгаа талаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

10:00 цагаас НЗДТГ-аас Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар цахимаар мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагаас "COVID-19" халдварын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийнэ.

Үндэсний мэдээллийн төв

11:40 цагаас МАХН, Монголын Либерал нам хамтран ажиллах талаар мэдээлэл хийнэ.

ОБЕГ-т

12:00 цагаас Улсын Онцгой комиссын шуурхай штабаас Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээ татан авах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Хэвлэлийн хүрээлэнд

12:30 цагаас Улаанбаатар хотын Худалдааны танхим, CEO клуб, Монголын ноос ноолуурын холбооноос “COVID-19” халдварын улмаас Монголын нийт аж ахуйн нэгж 1 сая орчим ажлын байраа хадгалж үлдэхэд хүндрэлтэй болж, ядуурал 50 хувьд хүрэх магадлалтай болсон талаар мэдээлэл хийнэ.