Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЭСЯ: Улсын Онцгой комиссоос өнөөдөр тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэдээ татах захиалгат нислэгүүдийг Сөүл, Токио руу дахиад хийх талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тусгай үүргийн нислэгийн талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:

"БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлтээ тус БСНУ-д суугаа Элчин сайдын яамд олноор тавьж байсан бөгөөд иргэдийн нэгдсэн мэдээлэл, судалгааг хийж, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор гуравдугаар сарын 20-25-нд цахим судалгааг явуулсан.

Энэхүү судалгаанд нийт 1,820 иргэн оролцож, 80 хувь нь аялал жуулчлал, эмчилгээ, албан ажил зэрэг богино хугацаагаар ирсэн иргэд, 20 хувь нь хөдөлмөрийн гэрээт, оюутан болон дамжин өнгөрч яваа бусад иргэд байна.

Элчин сайдын яам энэхүү судалгааны дүнг нэгтгэж Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох газарт тухай бүр уламжилж ажилласан.

Монгол Улсын Онцгой Комиссоос тусгай үүргийн нислэгийн талаар гуравдугаар сарын 26-ны өдөр албан ёсны мэдээлэл хийх тул иргэд Та бүхэн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг ЭСЯ-ны фейсбүүк, цахим хуудаснаас маргааш хүлээн авч танилцана уу.

Манай иргэд судалгаанд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье" гэжээ.

 

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.