Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Ханхүү Чарльз Хатан хааны хамт

Их Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй нэгдүгээр хүн болох Уэльсийн ханхүү Чарльз коронавирусийн халдвар авсан тухай Кларенс ордны захиргаа саяхан мэдээллээ.

71 настай ханхүүгийн биеийн байдал сайн, халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа гэнэ. Харин түүний гэргий Корнволлын гүнгийн ахайтан, 72 настай Камиллагийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Чарльз, Камилла хоёр одоо Шотландын Балморал шилтгээнд тусгаарлагдаад байгаа юм.

Хатан хаан Элизабет хүүтэйгээ хамгийн сүүлд гуравдугаар сарын 12-нд уулзсан бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байгааг Букингэмийн ордноос мэдээлжээ.

Ханхүү Чарльз гуравдугаар сарын 10-ны өдөр Лондон хотод болсон арга хэмжээний үеэр Монакогийн ханхүү Альберттай уулзсан гэх мэдээлэл байна.

Сүүлд ханхүү Альбертаас коронавирусийн халдвар илэрч, Европын язгууртнуудаас өвчилсөн анхны хүн болсон юм.

Мөн гуравдугаар сарын 12-нд Чарльз Австралийн ойн түймрийн дараах сэргээн босголтыг дэмжих уулзалтад оролцсон нь түүний хамгийн сүүлд оролцсон олон нийтийн арга хэмжээ болсон байна.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.