2020/04/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,780.65₮
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
10:00
S30
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S30
15:00
S30
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S31

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчиллээ

ikon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчилсэн байна.

Журамд шинээр батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд зохицуулсан зохицуулалтыг тусган 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц агуулгыг алдагдуулахгүйгээр дараах гол зохицуулалтуудыг нэмж оруулжээ. 

  • Бичил, жижиг, дунд ангилалд хамаарах зээлийн хэмжээг тогтоосон
  • Хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрийг хуулийн хүрээнд шинэчлэн зохицуулсан
  • Дамжуулан зээлдүүлэх арилжааны банкинд тавигдах шаардлагыг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн
  • Хороо, дэд хорооны гишүүнд тавигдах шаардлага бий болгосон
  • Орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмсэн

Зээлийн мэдээллийн сан үүсгэх, эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгосон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

x