Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Covid-19 туссан байсан 2 Монгол эмэгтэй ЭДГЭРЛЭЭ" гэдэг нь ТАШАА мэдээлэл

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

"Covid-19 туссан байсан 2 Монгол эмэгтэй ЭДГЭРЛЭЭ" гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд маш олон хүн түгээгээд байгаа билээ. Тодруулбал, "Хурандаа У.Хүрэлсүхийг дэмжигчид" гэх фэйсбүүк пэйж:

"ШУУРХАЙ МЭДЭЭ: Covid-19 туссан байсан 2 Монгол эмэгтэй ЭДГЭРЛЭЭ?? ?Франц иргэний уушгины үрэвсэл эдгэрсэн. 10 хоногийн дараа Франц иргэн эмнэлгээс гарч Монгол иргэд хэсэг хугацаанд хяналтанд үлдэхнээ?? ?? ??. Аюулт вирусын эсрэг сэтгэл зүтгэл гарган өдөр шөнөгүй ажиллаж байгаа ХҮН БҮРТ талархая.??? УУХАЙ! УУХАЙ!" хэмээн энэхүү мэдээллийг түгээсэн юм.

Тэгвэл уг мэдээллийг ЭМЯ-наас тодруулахад "Яаманд ийм мэдээлэл ирээгүй" гэсэн бол ХӨСҮТ уг мэдээллийг "Ташаа" хэмээн няцаалаа.

Харин уг мэдээлэлд ашигласан зураг нь анх 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр National Geographic сайтад нийтлэгдсэн Хятадын Шандон мужийн эмнэлгийн ажилтнуудын зураг ажээ. 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар COVID-19-ийн нийт арван тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд бүгд ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Халдвар илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг харьцуулж, хянаж байна. Энэ нь эмчилгээ зохиж буй эсэхийг харьцуулан үзэх ач холбогдолтой.

Бүрэн эдгэрсэн хүнийг эмнэлгээс гаргахдаа гурван өдөр дараалан шинжилгээ хийж баталгаажуулаад гаргадаг. Хэрэв дутуу эдгээгээд гарвал халдвар тараах эрсдэлтэй" хэмээн өнөөдөр 11:00 цагт мэдээлсэн.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.