Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн тэргүүлэх халдвар судлаач эрдэмтэн коронавирусээр өвчилснөө зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тэргүүлэх халдвар судлалын мэргэжилтнүүдийн нэг, АНУ-ын Колумбийн их сургуулийн халдвар, дархлаа судлалын төвийн захирал Ян Липкин коронавирусийн халдвар авснаа зарлажээ.

Тэрээр 2011 онд бүтээсэн үхлийн аюултай нууцлаг вирусийн тухай “Contagion” уран сайхны кинонд анагаах ухааны зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Липкин өчигдөр орой Fox Business News хөтөлбөрт зайнаас холбогдож оролцохдоо өөрийгөө коронавирусийн халдвар авсныг мэдээлсэн байна.

“Хэрвээ энэ вирус надад халдаж байгаа бол өөр бусад хэнд ч халдах боломжтой гэсэн үг. Энэ бол та бүхэнд өгөх миний анхааруулга юм” гэж Липкин хэлжээ.

Тэрээр хаана, хэзээ халдвар авснаа хэлэхээс татгалзаад “Энэ тийм чухал биш. Өнөөдөр энэ вирус Америк даяар хаа сайгүй тархаад байна” гэж хариулсан байна.

“Хэзээ бид тахлыг хяналтдаа оруулж чадахыг би хэлж мэдэхгүй байна. Тархалтыг зогсоох хамгийн шилдэг арга бол тусгаарлалт, хөл хорио юм” гэж Липкин хэлжээ.

Ян Липкин өмнө нь дэлхий дахинд дэгдэж байсан “West Nile”, SARS вирусийг судлахад гол үүрэгтэй оролцсон эрдэмтэн юм. Тэр бас өнгөрсөн нэгдүгээр сард шинэ коронавирусийн тархалтыг зогсоох асуудлыг хэлэлцэхээр Хятадад очиж байжээ.

 

Эх сурвалж: USA Today

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.