Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай: Иргэн бүрт 1,242,721 төгрөг олгохыг шаардаж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

О.Магнай “Монголд Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандаж 2020 оны төсөвт нэн яаралтай тодотгол хийж, иргэн бүрт 1,242,721  төгрөг олгохыг шаардаж байна. 

Халдварт вирустэй холбоотой хөл хориог уртасгахын хэрээр эдийн засаг хумигдан, үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодит аюултай нүүр тулж байна. Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогоо цаг алдалгүй тодорхойлж, иргэдэд танилцуулах ёстой ч өнөөдрийг хүртэл бодит бодлого танилцуулсангүй. 

Тиймээс эдийн засгийг тэтгэх бодлогын хүрээнд Монгол Улсын иргэн бүрт 1,242,721  төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгохыг шаардаж байгаа юм. 

Энэ онд барих хоёр замын ажлыг болиод хөрөнгийг нь иргэддээ өгөх цаг болсон.

Монгол Улсын эдийн засаг дампуурах нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газар цаг алдалгүй мөнгө урсгаж, эдийн засгаа тэлэх бодлогыг яаралтай авах хэрэгтэй байна. Энэ бол бэлэн мөнгө тараах гэдгээсээ илүү улсынхаа эдийн засгийг авч үлдэх ёстой гэдэг үүднээс АН энэ шаардлагыг хүргүүлж байна" гэв. 

Иргэн бүрт бэлэн мөнгө тараах санхүүгийн боломж байгаа эсэхийг түүнээс тодруулахад "Төсөвт тодотгол хийвэл нийт иргэдэд мөнгө олгох бүрэн боломж бий" гэлээ. 



АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайгаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж буй шаардлага бүрэн эхээрээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ ТАНАА
 
Иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөг олгохыг шаардах тухай
 
Ковид-19 Вирусийн тархалтын улмаас цар тахал дэгдэн бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болох бодитой нөхцөл байдал үүсээд байна.

Манай улсын хувьд энэ оны 1-р сараас эхэлсэн хөл хориог өнөөдрийн байдлаар 5-р сарыг хүртэл сунгалаа. 

Халдварт вирусээс үүдсэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр туллаа. Цаашид  арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унах нөхцөл байдал ч бий болоод байна. 

Энэ мэт онцгой нөхцөл байдал үүссэн үед ЗГ нь мөн онцгой байдлаар асуудалд хандаж эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх  бодлогоо цаг алдалгүй иргэдэд танилцуулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн ч, харамсалтай нь өнөөдрийг хүртэл бодитой бөгөөд тодорхой бодлого зорилт танилцуулсангүй өдийг хүрлээ.  

Иймд эдийн засгийг сэргээх тэтгэх бодлогын хүрээнд МУ-ын ҮХ-ийн Тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” мөн арван зургадугаар зүйлд зааснаар  Монгол Улсын иргэн бүрийн эд, мөнгөний тусламж авах баталгаатай эдлэх эрхийг хангах нь төрийн үүрэг байна гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөгийг  4-р сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгож эдийн засгийг тэтгэх алхмыг яаралтай хийхийг шаардаж байна.
 
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай
2020.03.25